Засгийн газрын хуралдаан 10.00 цагт эхэлнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагийн 08.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлоод байна.
Хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэх аж.
- “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”, Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
- Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар,
- Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар,
гэх зэрэг 32 асуудал хэлэлцэх товложээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрээ албан ёсоор танхимын сайд нартаа танилцуулна. Мөн "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх" тогтоолын төслөө хэлэлцүүлэх чигтэй байна. Хэрэв Засгийн газраар дэмжигдвэл тогтоолын төслөө УИХ-д өргөн барих үйл явц өрнөх юм.
Чингэвэл тогтоолын төслийг маргааш /2025.05.29/ намын бүлэг, байнгын хороогоор баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд илээр санал хураалгах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.