"Хүүхдийн хөгжлийн асуудлыг тусад нь чухалчилсан анхдагч хуулийн төслийг боловсрууллаа"

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, Д.Ганмаа, Г.Лувсанжамц нар хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийг төслийг санаачлан, боловсруулсан талаараа мэдээллээ.
Нөгөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Үүнийг тохиолдуулан, тэд хуулийн төслийнхөө үзэл баримтлал, зорилгыг танилцуулж байгаа аж.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн хувьд энэ бол анхдагч хуулийн төсөл гэдгийг тодотгож, өмнө нь үргэлж хүүхэд хамгааллын тухай ярьж, хөгжлийг орхигдуулсан хэмээн онцоллоо.
Тэрбээр “НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцод зааснаар тэгш оролцоотой хүүхэд хөгждөг. Харин хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэсэн гол зарчим бий.
Тийм учраас хүүхдийн хөгжлийг зөвхөн ЕБС-д нь даатгаад орхиж болохгүй.
Бүх чиглэлийн сургалт болон эрүүл мэндийн чиглэлээр нь хөгжүүлэх арга хэмжээг дэмжих зорилгоор энэ хуулийн төслийг санаачлав.
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдаас гадна төрийн байгууллага, олон нийтийн дэмжлэг нэн чухал. Үүнээс хойш хүүхдийн хөгжлийн асуудлыг нийт хүүхдийн агуулгаас тусад нь дэвшүүлж, хуулийн хэмжээнд анхаарч үзэх шаардлагатай” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.