НИЙГЭМНийгэм мэдээ

₮4 тэрбумаар Зайсангийн хотхонуудын усан хангамжийг засна

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 4 тэрбум гаруй төгрөгөөр зайсан орчмын хотхонуудын усан хангамжийн нэмэлт тохижилтын ажлыг хийлгэх тендер зарласан байна.

Тодруулбал, 4 тэрбум 720 сая 500 мянган төгрөгөөр зайсан хавийн байрнуудын усан хангамжийн төвлөрсөн систем буюу усан хангамжийг төвийн шугамд холбох ажлын тендер зарлажээ.

Хан-Уул дүүрэг, Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудал болох ундны усны төвлөрсөн шугамд холбох болон дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил анх 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж эхэлсэн ч газар чөлөөлөлт болон нөхөн сэргээлтийн асуудлаас болоод удааширч байсан.

Харин өнгөрсөн жилийн долоодугаар сарын 30-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллаж усан хангамжийн төвлөрсөн системийг шийдэхэд 3.5 км урттай шугам хоолой барьж 2019 онд баталсан төсвийг 2024 оны тооцооллоор шинэчилж, трасс замд өртөж байгаа газруудын нөхөн сэргээлтийн зардлуудыг бүгдийг нь тусган, тус оны арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөөтэйгөөр хийж байсан.

Энэхүү тохижилтын ажилд 2022 онд мөн адил тендер зарлаж байв.

Тэгвэл энэ жил тавдугаар сарыг 30-ний өдөр дахин уг ажлын тендерийг зарлажээ.

Тендерийн материалыг хүлээн авах хугацаа 2025 оны 06 сарын 20 -ны өдрийн 10 цаг хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дархан цаазат ууланд барьсан барилгуудыг буулгах хөг өнгөрсөнч татвараа авмаар юм даа.

Зочин
Зочин

Zaisan goyo yumoo buh yumiig ni dor ni zasna.

ЗочинЗайл
ЗочинЗайл

Өөрснөөр нь засуул өлхөн босох хулгайн хөрөнгөтэй биз өндөр татвар ав зиндаархаж амьдарч бга бол

Зайсан
Зайсан

Цэвдэгтэй, хөрсний гулс�##�т болох хамгийн эрсдэлтэй бүс. Гүний худгийн ус нь бол эрдэсжилт болон янз бүрийн мет�##�л агуулга өндөр. Бас хуучин ясны сүрьеэтэй хүмүүс хэвтэж байсан эмнэлэг , хүүхдийн шоронгийн аюултай хог хаягдлууд тэндээ хөрсөндөө булдаг байсан учраас органик бохирдол хөрс усандаа нийлэгжсэн газар...

Холбоотой мэдээ

Back to top button