Нийгэм мэдээ

21 хоног үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр өндөрлөнө

Өчигдөр /2025.06.02/ 21 дэх өдрөө үргэлжилсэн "Огцрох амархан" жагсаал өнөөдөр 11 цагаас хаалтаа хийнэ.

Энэхүү жагсаал Ерөнхий сайдын том хүү болон бэрийнх нь тансаглал, орлогоосоо давсан байж болзошгүй хэрэглээнээс үүдэлтэй байв.

Анх тав хоног орчим нийгмийн сүлжээнд асуудал дагуулж энэ тухай тайлбар, мэдээлэл хийгээгүй тул орлогоо нотлохыг шаардсан залуусын цуглаан улам өргөжсөөр, огцруулах түвшинд хүрсэн.

Өчигдрийн тухайд Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-аар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэв. Ингээд чуулганы танхимаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх гишүүдийн саналыг хаалттай байдлаар цаасаар хураахад 82 гишүүн оролцож 44 нь дэмжсэн. Харин санал хураахын өмнө АН-ын 39 гишүүн бүлгийн шийдвэрээ дагаж, санал хураалтад оролцохгүйгээ илэрхийлэн чуулганы танхимыг орхин гарсан юм.

Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдэлгүй, Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцов.

Тиймээс жагсаал өнөөдөр өндөрлөж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2025 07:33

Сайн байцгаана уу? Монголчуудаа. Мөн жагсагчидаа!!! Та нар эхний зорилгоо биелүүлэх шиг боллоо. Одоо жагса�##�аа туйлд нь хүргэж Монголын баялагийг хулгайлж ард түмний боломжийг байхгүй болгон хулгайлж байгаа уул уурхайн баялгийг 30 хан гэр бүл завшиж байгаагийн эсрэг зогсож чадахуу? Энэ чинь жинхэн тэмцэл байх болно. Бусад нь бол хөлсний жагса�##� шүүдээ.

Эгэл
Эгэл
6 сар 3, 2025 07:35

Та нар ажил хийж байсан Оюун-Эрдэнийг огцруулаад сайхан болох юм шиг байна уу?.Монгол хүнийг ядуу байлгах замыг сонголоо.Хохь чинь муусайн м�##�ууд!

Иргэн
Иргэн
6 сар 3, 2025 08:40

ПЯЗДА Л ГЭЖ ХЭЛЬЕ ОЛИГАРХУУД МОНГОЛЫН ТӨРИЙГ МӨНГӨӨР ЦОХИЖ УНАГАЛАА ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ ОЮУНЭРДЭНИЙН ЭСРЭГ БҮГД АЖИЛЛАЛЛАА МАФИУД ХҮЧТЭЙ БАЙНА БЯРТАЙ БАЙНА.СТРАТЕГИЙН ОРДУУД БАЯРТАЙ ДАШИЙН ШОГ ОДОО ОЛИГАРХУУД МОНГОЛЫН ТӨРИЙГ САМАРДАГ ЖИШИГ ТОГТЛОО МАШ ХАРАМСАЛТАЙ БАЙНАА АМАА АРЧУУЛЛАА МОНГОЛ УЛСЫГ ГАДНЫ ХАРААТ БОЛГОХ ХОРОН БОДЛОГО ИЙНХҮҮ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

Э.Итгэл
Э.Итгэл
6 сар 3, 2025 09:52

Энд жагссан з�##�уус шудрага үнэний төлөө л гэж бодож тэмцсэн байх, харамс�##�тай нь том луйварчдын мэхэнд орж шудрага үнэнийг нухчин дарах зогсоох буруу явуулгад ашиглагдчихлаа. Ялчихлаа гэж баярлах юм байхгүй шүү дээ. Монголын ард л ялагдчихлаа.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 10:09

Хүрэлсүх хүртэл mcs ИЙГ дэмжсэн нь харамс�##�тай

Холбоотой мэдээ

Back to top button