Улс төрийн мэдээ
УИХ өнөөдөр 15 минут хуралдаад өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэснээр өндөрлөлөө.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд "Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлах ба баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно" гэж танилцуулсан.
Улмаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг урьд хэлэлцсэн байсан тул шууд санал хурааж, гишүүдийн олонхоор эцэслэн баталсан.
Цаашлаад дараах хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонссон.
- 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль
- Өрийн удирдлагын 2026-2028 оны стратеги батлах тухай тогтоол
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах
- Эрүүгийн хуульд нэмэлт оруулах
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах
- Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах
- Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах
- ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах
- ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах
- ЖДҮҮг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах
- Хуулийн төсөл буцаах тухай тогтоол
- ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл зэргийн эцсийн найруулгад саналтай гишүүн байгаагүй тул, эцсийн найруулгыг сонссонд тооцлоо.
Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөв. Маргааш чуулган хуралдахаар товлоогүй байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Тар тар тар