Ураныг газар доогуур уусган олборлох технологи: Аюулгүй, орчин үеийн шийдэл

Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм. Ингэснээр:
- Ил уурхай шиг газар сэндийчдэггүй,
- Хаягдал чулуу, тоос, шороо үүсдэггүй,
- Цацраг идэвхт бодис газрын гадарга руу ил гарахгүй,
- Байгаль орчинд учруулах нөлөө хамгийн бага байдаг.
Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг.
Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.