Улс төрийн мэдээ

"Дорнод уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани нь Монгол, Оросын төрийн өмчит компанийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Дорнод аймгийн нутагт орших Мардайн ураны ордын төсөл дээр ажиллахаар төлөвлөж байна.

“Дорнод Уран” ХХК-ийг хамтарч байгуулах тухай асуудал нь 2009 оноос хойш хэлэлцэгдэж ирсэн бөгөөд хоёр улсын ураны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй дараагийн алхам гэж үзэж болно. Тус компани ойрын хугацаанд ордын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ хийх шатанд шилжих юм.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Мардайн орд нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтдаг. Судалгаагаар энэхүү ордод 25,000 гаруй тонн ураны нөөцтэй гэж тооцоолсон байдаг.

Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчин, цацрагийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн оролцоо, олон нийттэй харилцах ажиллагаа зэрэгт өндөр ач холбогдол өгнө гэж талууд мэдэгдэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр оросууд Мардайд газрын дор уусган олборлох буюу Францын “Орано майнинг” компани Дорноговийн Улаанбадрахад ашиглахтай яг адил технологи хэрэглэх юм байна. Энэ технологиор 60 гаруй жил уран олборлоход байгаль орчинд хор хөнөөл учруулсан тохиолдол дэлхий дахинд бүртгэгдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
6 сар 17, 2025 13:08

Франц уран олборловол хор болно. Орос ах нар маань олборловол мөнгө болно. Монголыг аварна. Монголчууд, биш ээ Монголын коммунистууд ингэж л сэтгэх амьтад даа

Зочин
Зочин
6 сар 17, 2025 13:09

Нөгөө худ�##� ба буруу намын тагдгар с�##�бадай одоо юу2 гэж хуцахын харъя

Иргэн
Иргэн
6 сар 17, 2025 15:22

БАТ ИНЖЕНЕРЭЭ ЧИ МУУ ЭРГҮҮ АЦ УРАН ГЭЖ ЮУ БАЙДАГИЙГ МЭДЭХ ҮҮ?МЭДДЭГ ЮМАА ЖИШЭЭЛБЭЛ БООВНЫХОО ҮСИЙГ ЦЭВЭРХЭН БАЙЛГАХАА Л МЭД АЦ МИНЬ .АВГАЙГАА ТАВИУЛЖ МЭДДЭГ ЮМ УУ ? ЛАЛАРАА МУУ ЖИРЭН ГОДОО

Зочин
Зочин
6 сар 17, 2025 21:41

Францын ураныг зүхээд эсэргүүцээд байсан
тэмцэгчид гэнэт л таг чиг болчихсоны учир нь оросууд Мардайн ураны уурхайг авах гэж хөлсний тэмцэгчидыг ашигласан хэрэг , хэдэн төг-ийн төлөө
оросуудын муу муухай бохир ажлыг нь хийжээ тэмцэгчидээ ОРОСУУД ТА НАРЫГ БОХИР БААС ШЭЭСНИЙ АЖИЛДАА ӨМСДӨГ БОХИР БЭЭЛИЙ ШИГ АШИГЛАЖ ЗОРИЛГОДОО ХҮРЧ АВААД ХОГРУУ ШИДЧИХСЭН Б.НАА... эх орончидоо.
Одоо та нарын дараагийн ажилын захилга ТӨРИЙН ХУЛГАЙЧ НАРААС ирэх биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button