Тэртээх хаалттай Мардайн орд нээлттэй төсөл болон дахин сэргэх гэж байна

Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025 оны зургадугаар сард бүртгүүлснээр энэхүү түүхэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам албан ёсоор эхэлж байна.
Мардайн орд нь Дорнод аймгийн нутагт оршдог бөгөөд 1980-аад онд ЗХУ-ын тусламжтайгаар ашиглаж байсан цөөн ураны ордуудын нэг. Тухайн үед зөвхөн цэргийн зориулалтаар олборлолт хийж, мэдээлэл нь олон нийтээс бүрэн нууцлагдаж байв. Харин өдгөө энэ орд Монголын стратегийн ашигт малтмалын жагсаалтад багтсан, чухал төслийн нэг болж байна.
Шинээр бүртгэгдсэн “Дорнод Уран” компани нь Монголын “Мон-Атом” болон ОХУ-ын “Росатом” корпорацийн охин компанийн хамтарсан бүтээн байгуулалтын үр дүн юм. Тус компани ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийх, олон нийттэй нээлттэй харилцах зэрэг ажлуудаа эхлүүлэх гэж байна.
Мардайн ордод урьдчилсан судалгаагаар 25,000 гаруй тонн ураны баталгаат нөөц байгаа хэмээн тооцоолжээ. Хэрвээ төслийг олон улсын аюулгүй ажиллагаа, байгаль хамгааллын стандартын дагуу хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулах, хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хуудас нээх бололцоотой гэж үзэж байна.
Өнгөрсөн үеийн хаалттай байсан орд одоо ил тод, хариуцлагатай, олон нийтийн оролцоотой төслөөр сэргэх гэж буй нь манай орны эдийн засаг, 2 орны найрсаг харилцаанд чухал ач холбогдолтой билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо ураны эсрэг тэмцэгчдийг харъя хахаха
Францууд газрын гүн рүү хүчил шахаж олборлох технологитой бол Оросууд шууд олборлоод Оросдоо үлдэгдлээ булшилдаг. Францууд цөмийн хаягдлаа манайд булшлахыг хүсэж байгаа шүү! ДЭЛХИЙД жижиг модулийн цөмийн генераторуудыг зөвхөн Оросууд хийж чадаж байгаа өөр ямар ч улс чадахгүй байгаа.
Дорноговийн Улаанбадрах сумын Францын ураны уурхайг шантаажлагчид гэнэ нам гүм болчихсонын учир ийм юм байж , оросын хөлсний тэмцэгчид , оросууд Мардайн уурхайг авах гэж л тэднийг хөлсөж байж чааваас гэж хэдэн төг-ийн төлөө оросуудын бохир ажлыг нь хийж байждээ
ЯГ Л БОХИР БААС ШЭЭСНИЙ АЖИЛД ӨМСДӨГ АЖЛЫН БЭЭЛИЙ ШИГ.