Маргаашаас эхлэн төв талбайд дэлхийн чансаа олгох сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнүүд зохиогдоно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болно.
Тодруулбал, зургаадугаар сарын 18-19-нд Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээн, 20-21-нд эрэгтэйчүүдийн Дэлхийн Их Дуулга “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн, мөн 23-29-нд 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн цуврал “FIBA 3x3 Women’s Series Ulaanbaatar 2025” тэмцээнд чансаагаараа дэлхийд эхний 5-д эрэмбэтэй Герман, 7-д эрэмбэтэй Канад, Монгол Улсын “Улаанбаатар Амазонс” тэргүүтэй шилдэг 12 баг өрсөлдөнө.Дэлхийн их дуулга "FIBA 3х3 Ulaanbaatar World Tour" тэмцээнд Сербийн Лиман, Байхраны Риффа, БНХАУ-ын Чонмин тэргүүтэй 12 баг оролцоно. Монгол Улсаас Улаанбаатар “ММС Энержи” болон Завхан “Сайнскор” багууд өрсөлдөх юм. Мэргэжлийн багуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн дараа 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Улаанбаатарт болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.