С.Бямбацогт: Яамдад 270 дарга байсныг 186 болгож буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Нэгдүгээрт, яамдын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. 58 үндэсний хороог хоёр дахин бууруулахаар болсон. Яамдын нэгжийг 31 хувиар цомхотгохоор болсон. Тухайлбал, 16 яаманд 138 газар байсныг 109 болгож, 132 хэлтэс байсныг 77 болгож цөөлөхөөр боллоо. Яамдын дарга 270 байсныг 186 болгож буурууллаа. Тэгхээр нэг яам дээд талдаа 14 даргатай, цөөн нь 10 даргатай байхаар бүтцийн өөрчлөлт хийж байна. Эдийн засаг, хөгжлийн яам 28 даргатай байсан бол 14 болгосон. Нийт 86 даргыг цөөллөө.
Хоёрдугаарт, газартай холбоотой асуудал багагүй хүлээлт үүсгээд байсан. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд газрын харилцаа, сангийн асуудал эрхэлсэн агентлаг ажилладаг. Гэвч сум, хороонд иргэдийн өмчлөх газрын Ерөнхий сайдын түвшинд авч ирж шийддэг нугалаа гардаг байсан. Буцаагаад сум, аймаг, нийслэлийн засаг даргын түвшинд шийдвэрлүүлэхээр шилжүүллээ.
Гуравдугаар, эрчим хүчний компаниудыг нэгтгэх асуудлыг эхлүүлсэн. Хамгийн их асуудалтай салбар. Үр ашиггүй зардал ч их бий. Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын эрчим хүчний сүлжээг нэгтгэхээр шийдвэрлэлээ. Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнг Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвтэй нэгтгэхээр боллоо" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгтгэж цөөлөх яах вэ, нэмж томилсон мененжерүүдээ эргүүлэн татчихаад энэ ажлаа эхлүүлээчээ. Энгийн логикоор ойлгоход идэх уухаар ирсэн менежерүүдээ хамга�##�аад энгийн мөрөөрөө ажлаа хийж явсан хүмүүсийг гоочлоод цомхотгох гээд байгаан бишүү.
Зөв зөв, яамдууд нэг л их олон даргатай ажил хийдэг хүн байхгүй байсын зөв болж
Аймгийн ЗДТГ-г 35 хүнтэй бхад болно.
Аймгийн ЗДТГ-н бүтцийг:1. Төрийн захиргаа, хууль эрхзүйн хэлтэс болгон нэгтгэх, эрх мэдлээ булаац�##�даж хэрэлдсэн 2 хэлтэс байдаг.2. С�##�барын хян�##�т зохицуул�##�тын хэлтсийг МХГ-тай нэнтгэх, юу хийх нь тодорхойгүй дэмий ц�##�ин авагсад, аймгийн агентлагуудаас:1.ХАА, м�##� эмнэлгийн газар болгох байргүй хийх ажилгүй хэрэлдсэн хүмүүс, 2.Эрүүл мэнд, нийгмийн даатг�##�ын газар болгох байргүй ажлаа хийдэггүй хүмүүс,3.Худ�##�дан авах ажиллагаа, өмчийн газар болгох байргүй ажлаа хийдэггүй хүмүүс, эрх мэдлээ булаац�##�дсан 4.Санхүүгийн хян�##�т дотоод аудитыг МХГ-тай нэгтгэх байргүй ажил хийдэггүй хүмүүс 5.Соёл, спорт, аял�##� жуулчл�##�ын газар болгох байргүй давхар цаас нэхсэн зуга�##�сан хүмүүс.6.Стандартын хэлтсийг МХГ-тай нэгтгэх байргүй хийх ажилгүй олон хүн бдаг7.Улсын бүртгэл, статистикийг нэгтгэх байргүй ажил хийдэггүй олон хүнтэй 8.Ус цаг уур, орчны шинжилгээний төвийг Байг�##�ь орчинтой нэгтгэх, 9. Архивын хэлтсийг Улсын бүртгэлтэй нэгтгэж газар болгох, Их хүн амтай аймгийн ЗДТГ-ын орон тоог 40 болгох. Энэ бол хамгийн оновчтой шийдэл шүү
Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol
Дахиад100г �##�.