Байгаль орчинНИЙГЭМ

Сэлэнгэд гарсан найман түймэр: Бэлэн байдал зарлаж, бороо оруулах баг явууллаа

Сэлэнгэ аймагт ойн хээрийн найман голомт бүхий түймэр гарсан. Эдгээрээс өчигдөр Ерөө болон Түшиг суманд гарсан хоёр түймрийг бүрэн унтраасан байна. Харин үлдсэн зургаан түймрийг унтраахаар Онцгой байдлыг алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.

Түймрийн голомтод унанги, хөвд, ихтэй, салхины хүч их байгаа тул гал улам томорч байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм. Унтраагүй байгаа зургаан түймрийн нэг нь дөрвөн өдөр, нэг нь гурван өдөр, хоёр нь хоёр өдөр, хоёр нэг өдрийн турш үргэлжилж байгаа аж.

Тиймд өнөөдөр /2025.06.26/ Сэлэнгэ аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, үүлэнд нөлөөлж бороо оруулах баг Улаанбаатар хотоос замдаа гарчээ.

Яг одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Тужийн нарс, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Цагааннуур сум зэрэг зургаан газар гарсан галын тархалт ихсэж, унтраахад хүндрэл үүсээд байна.

Үргэлжилж буй зургаан гал түймрийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ ойн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, 36 дугаар анги, Сайхан сум дахь 61 дүгээр анги, Хүдэр сум дахь аврах салбарын алба хаагчид, Тужийн нарс байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны газрын ажилтнууд, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Голомтод унинга, хөвд ихтэй, салхины хүч их байна.
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн “Товхон хан” уулын ар талд "Хоорондын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 134 км, сумын төвөөс баруун зүгт 44 км, Дархан-Уул аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov болон www.Iсс.mn сайтад ойн гал түймрийн цэг илэрсэн мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 06.23-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Сэлэнгэ, Дархан-Уул, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Голомтод хөвд, унинга ихтэй, уулаараа салхины хүч их байна.
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Даваат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 101 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:33 цагт/ 06.25-ны өдрийн 08:01 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Баянгол сум дахь 40 дүгээр анги, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мод боловсруулах үйлдвэр, “Баян суудал шүтээн” ХХК, “Жаврай” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Ялбаг асгатын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 325 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 270 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.24-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. НОБГ-ын алба хаагчид ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Шарлан гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, Мандал сумын төвөөс зүүн зүгт 140 км-т/ firms.modaps.eosdis.nasa.gov, сайтад 06.25-ний өдрийн 06:00 цагт ой, хээрийн гал түймрийн цэг илэрсэн дуудлагыг хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчдыг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгээр түймрийн голомтод хүргэсэн бөгөөд ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Жаргалантын даваа” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 210 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дудлагыг 06.25-ны өдрийн  18:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 0236 дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 21:28 цагт цурманд оруулсан байна.

Мөн өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд таван аймгийн есөн суманд гарсан 14 ой, хээрийн гарч байна.

Тиймээс ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар мэдээлэл өглөө.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 63.659 га, хээрийн 576.262 га талбай нийт 639.921 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Иймд улсын хэмжээнд өнөөдөр /2025.06.26/ 11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Хазай”, “Орос даваа” гэх газруудад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд нийт 5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллагааг зохион байгуулж байна.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
6 сар 26, 2025 15:33

БҮХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАР ОЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД МОРЬТОЙ БОЛОН МОТОЦИКЛЬТЭЙ ЭРГҮҮЛИЙГ ТОМИЛООЧЭЭ ИНГЭЖ ЭРГҮҮЛ ХИЙХ ХҮМҮҮСТ ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦӨӨС УРАМШУУЛАЛ ОЛГОО. МӨН ЭНЭ ОЙН ТҮЙМЭР ГАРДАГ АЙМАГ, СУМДАД ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТААСАА ИЛҮҮ ЦЭРГИЙН БИЕЭР ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНД ТУХАЙН ОРОН НУТГИЙН ЦЭРГИЙН НАСНЫ НӨХДИЙГ АЛБА ХААЛГАЖ ЭНЭ ХУГАЦААНД НЬ ТЭР ТҮЙМРИЙН ЭРГҮҮЛД ЯМАРЧ ХӨЛС МӨНГӨГҮЙГЭЭР ХҮЧИН ЗҮТГҮҮЛЭЭЧЭЭ. ИНГЭВЭЛ ХАМГИЙН ЗӨВ БОЛНОО. ЦЭРЭГТ ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ТЭНЦЭХГҮЙ, МӨН АР ГЭРИЙН ГАЧИГДАЛТАЙ НӨХДИЙГ ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААЛГАЖ УГ ХУГАЦААНД ОЙН БОЛОН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ЭРГҮҮЛ ХИЙЛГЭЭЧЭЭ. ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛААЧЭЭ ТЭНЭГ ТҮШЭЭДЭЭ!

Холбоотой мэдээ

Back to top button