Увс аймаг ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдаа 115 сая төгрөгөөр урамшууллаа

Увс аймгийн Засаг дарга ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад 5 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох журмыг баталсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тодруулбал, 2025 оноос эхлэн Увс аймгийн сурагчид ЭЕШ-нд 800 оноо авсан тохиолдолд 5 сая төгрөг, 750-799 оноо авбал 3 сая төгрөг, бэлтгэсэн багш нь1,5 сая төгрөгийн урамшуулал авах журам батлагдсан билээ.
Тэгвэл ЭЕШ дуусч уг журмийн дагуу энэ жилийн элсэлтийн шалгалтаар 750 ба түүнээс дээш хэмжээст оноо авсан сурагч, багш нарыг 115 сая төгрөгөөр шагнаж урамшуусан байна.
2025 оны элсэлтийн шалгалтын хэмжээст онооны дунджаар Увс аймаг улсдаа тэргүүлж, амжилтаа бататгасан ба 2025 оны элсэлтийн шалгалтад 993 шалгуулагч бүртгүүлж, оролцсоноос математик, монгол хэлний хичээлээр 2 шалгуулагч 800 оноо, 5 хичээлээр 19 шалгуулагч 750-799 оноо, олон улсын шалгалтын (IELTS, SAT) оноогоо дүйцүүлж, 3 сурагч 800 оноо авсан амжилт гаргажээ.
Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагчид:
- “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Э.Амаржаргал – Математикийн хичээлээр 800 оноо, Бэлтгэсэн багш Я.Лхагвагэрэл
- ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Э.Энхгэрэл - Монгол хэлний хичээлээр 800 оноо, Бэлтгэсэн багш С.Цагаанбилэг
- ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Төгөлдөр – SAT шалгалтыг дүйцүүлж, 800 оноо, Бэлтгэсэн багш Р.Одгэрэл
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Энхжин – IELTS шалгалтыг дүйцүүлж, 800 оноо, Бэлтгэсэн багш А.Батцэцэг
- “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Ч.Номинзул - IELTS шалгалтыг дүйцүүлж, 800 оноо, Бэлтгэсэн багш Д.Ганцэцэг
Элсэлтийн шалгалтад 750-799 оноо авсан сурагчид:
- “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Ц.Тамир -Математикийн хичээлээр 788 оноо, Бэлтгэсэн багш Я.Лхагвагэрэл
- “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Б.Түвшин –Математикийн хичээлээр 785 оноо, Бэлтгэсэн багш Я.Лхагвагэрэл
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч А.Баттогтох –Математикийн хичээлээр 758 оноо, Бэлтгэсэн багш Б.Бямбасүрэн
- ЕБ-ын 3-р сургуулийн сурагч Ч.Мөнхбаатар –Математикийн хичээлээр 758 оноо, Бэлтгэсэн багш Ц.Батсайхан
- ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Т.Саруул -Англи хэлний хичээлээр 761 оноо, Бэлтгэсэн багш Г.Батсарнай
- ЕБ-ын 4-р сургуулийн сурагч Б.Цэлмэг -Англи хэлний хичээлээр 752 оноо, Бэлтгэсэн багш Г.Мөнгөнцэцэг
- Өмнөговь сумын ЕБ-ын сургуулийн сурагч Д.Анударь -Англи хэлний хичээлээр 752 оноо, Бэлтгэсэн багш Ц.Төгсөө
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Д.Хонгорзул –Биологийн хичээлээр 787 оноо, Бэлтгэсэн багш Ж.Түвшинтөгс
- ЕБ-ын 3-р сургуулийн сурагч А.Баттулга - Биологийн хичээлээр 768 оноо, Бэлтгэсэн багш П.Нямхүү
- Өмнөговь сумын ЕБ-ын сургуулийн сурагч А.Ариунжаргал -Монгол хэлний хичээлээр 788 оноо, Бэлтгэсэн багш С.Мөнхцэцэг
- ЕБ-ын 2-р сургуулийн сурагч С.Батзаяа -Монгол хэлний хичээлээр 761 оноо, Бэлтгэсэн багш Ц.Ариунтунгалаг
- ЕБ-ын 2-р сургуулийн сурагч Б.Мөнхчимэг -Монгол хэлний хичээлээр 761 оноо, Бэлтгэсэн багш Ц.Ариунтунгалаг
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Н.Намуун -Нийгэм судлалын хичээлээр 792 оноо, Бэлтгэсэн багш Д.Байгалмаа
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Ц.Энхзул -Нийгэм судлалын хичээлээр 775 оноо, Бэлтгэсэн багш Д.Байгалмаа
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Б.Сайнбилэг -Нийгэм судлалын хичээлээр 775, оноо, Бэлтгэсэн багш Д.Байгалмаа
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч З.Алтанхишиг -Нийгэм судлалын хичээлээр 760 оноо, Бэлтгэсэн багш Д.Байгалмаа
- ЕБ-ын 1-р сургуулийн сурагч Э.Номин -Нийгэм судлалын хичээлээр 775 оноо, Бэлтгэсэн багш Г.Мөнхзул
- Өмнөговь сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Гэрэлтуяа -Нийгэм судлалын хичээлээр 750 оноо, Бэлтгэсэн багш Г.Ганболд
- Өмнөговь сумын ЕБ-ын сургуулийн сурагч Э.Ариунаа -Нийгэм судлалын хичээлээр 750 оноо, Бэлтгэсэн багш Г.Ганболд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Увсаас үлгэр жишээ авцгаа бусад аймгийнхаан