Түүх бүтээсэн охид өнөөдөр АНУ-ын багтай тоглоно

Монгол улсын шийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ зургаа өдрөө амжилттай үргэжилж байна. Өчигдөр Монгол улсын эмэгтэй шигшээ баг дахин нэг түүх бүтээлээ. Тэд Олимпын хүрэл медальт, ДАШТ-ий аварга, хүрэл медаль, ААШТ-ий иж бүрэн медальт, энэ тэмцээний чансааны нэгт бичигдэж байсан БНХАУ-ын шигшээ багийг нэмэлт цагт 21-19 харьцаатай, эх нутгийнхаа талбайд буулгаж авлаа.
Тус тоглолтод Б.Ариунцэцэг 9 оноо, 6 самбар /хожлын оноо/, О.Хулан 8 оноо, 1 самбар, Н.Нандинхүсэл 4 оноо 3 самбар тус тус авсан байна.
Шигшээ наймд манай баг тэмцээний B хэсгээс нэг ч хожигдолгүй 1-р байраар шалгарсан АНУ-ийн шигшээ багтай өнөөдөр буюу 06-р сарын 28-нд 19:25 цагаас тоглоно.
Эмэгтэй багаас Недерландын шигшээ баг Унгарыг 21-9 харьцаатай буулган авч шигшээ наймд Австралын шигшээ багтай өрсөлдөхөөр болсонх бол Канадын шигшээ баг Японыг 18-6 аар бут ниргэж, Испанитай шигшээ 8-д тоглоно.
Польшийн шигшээ Германыг эцсийн мөчид 20-18 харьцаатай буулган авч хасагдах шатанд Францын шигшээ багтай.
Харин манай Монголын шигшээ баг БНХАУ-ын багийг нэмэлт цагт 21-19 өөр буулган авч, хасагдах шатанд АНУ-ын багтай учраа таарлаа.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mongolchuud bolimoor yum aa.hojigdohoos hoish toglohgui buuj ugsun ni ner tsever uldene dee kkkkk
Ийм х�##�уунд гүрийж бгаа охидоороо бахархаж бна эрч хүч нэмье