НИЙГЭМНийгэм мэдээ
“Дээлтэй монгол” наадам энэ сарын 8-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй монгол” наадмыг энэ сарын 8-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
19 дэх удаагаа болж буй наадмаар шилдэг дүүрэг, аж ахуй нэгж, дээл урлаач, үндэсний хувцастай гадаад оролцогчийг тодруулах юм. Түүнчлэн хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, хүүхдийг шалгаруулж, урамшуулна.
Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хар х�##�уунд дээлтэй наадам энээ тэрээ гэж хөлс баасаа гойжуулж оролцох хэрэггүй. угаасаа л дээл бол монголчуудын олон жилийн үе улиран өмсөж хэрэглэдэг хувцас. үүнийг бидэнтэнй хэнч булууц�##�даж чадахгүй. тэгэхээр төрөөс ийм наадам хийж мөнгө зарах нь буруу