НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбурхан өвчний вакцин аутизм үүсгэдэггүй хэмээн батлагдсан

Сүүлийн жилүүдэд нийгэмд тархсан буруу ойлголтын нэг болох “улаанбурханы эсрэг вакцин (MMR) аутизм үүсгэдэг” гэх мэдээллийг олон улсын шинжлэх ухааны томоохон судалгаанууд үгүйсгэсээр байна.

2025 оны долоодугаар сарын 5-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нийт 11,179 хүрч, өвчлөл сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, одоогоор 610 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүнээс 36 нь хүнд, 2 нь нэн хүнд байна.

Мөн 964 хүнийг гэрийн ажиглалтад авч хяналт тавьж байгаа бол нийт 9,598 хүн эдгэрсэн байна. Харамсалтай нь 7 хүн уг өвчнөөс болж амиа алдсан юм.

Өвчлөл голчлон 0-14 насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа бөгөөд судалгаагаар эдгээр хүүхдүүдийн ихэнх нь зөвхөн анхны тунгийн вакцин хийлгэсэн, эсвэл вакцины нас нь болоогүй нь тогтоогджээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улаанбурханы эсрэг дархлаа бүрэн тогтоохын тулд хоёр тун вакцин зайлшгүй шаардлагатай бөгөөд эхний тунг 9 сартайд, хоёр дахь тунг 2 насанд хийлгэснээр дархлаа 99 хувьтай тогтдог байна.

Хавьтал бүхий 75 мянга гаруй хүн бүртгэгдсэн

ХӨСҮТ-ийн бүртгэлд нийт 75,657 хүн улаанбурхантай хавьталд орсон нь тогтоогдоод байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг илрүүлэн хянах, вакцинд хамруулах арга хэмжээ идэвхтэй явагдаж байна. Мэргэжилтнүүдийн зүгээс улаанбурханы халдвар агаараар амьсгалын замаар хурдан тархдаг, нэн ялангуяа дархлаа сул, вакцинд хамрагдаагүй хүмүүст хүндэрч, нас баралт үүсгэх эрсдэлтэйг анхааруулж байна.

Вакцинжуулалт бол хамгийн хүчтэй хамгаалалт

  • Улаанбурханд зориулсан MMR вакцин (улаан, гахайн хавдар, улаанууд хамардаг):
    1. 1‑р тун - 9 сартайд (дөрвөн долоо хоногийн давтамжтай)
    2. 2‑р тун - 2 настайд (эсвэл 15-18 сарын хооронд)  .
    3. Нэг тунгийн үр дүн -93%, харин хоёр тун хийвэл -97% хүртэл хамгаалж чадна  

Одоогийн нөхөн дархлаажуулалт:

  • 9 сартай, 2 настай хүүхдүүд дунд нөхөн тундаа хамруулалт - 1‑р тун-95%, 2‑р тун-95.3% 

Сүүлийн 5 жилийн голомтын нэг болох 2016 онд 137 хүн нас барсан ба үүнээс суралцан ХӨСҮТ одоо илүү идэвхтэй ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Улаанбурхан өвчний вакцин аутизм үүсгэдэггүй

Данийн үндэсний судалгаа:

2019 онд Данийн эрдэмтэд 650 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаагаар:

  • MMR вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүүхдүүдийн дунд аутизмын түвшин ямар ч ялгаагүй байсан.
  • Тухайн хүүхдүүдийн аутизмд өртөх эрсдэл нь ген, төрөлхийн эмгэг, удамшил, жирэмсэн үеийн эрүүл мэндийн байдал зэргээс илүүтэй хамааралтай болохыг тогтоожээ.

АНУ-ын судалгаа:

Өмнө нь АНУ-д хийгдсэн 95 мянга гаруй хүүхдийг хамарсан судалгаа ч мөн адил дүгнэлт гаргасан бөгөөд:

  • MMR вакцин болон аутизм хооронд хамаарал байх үндэслэлгүй.
  • Вакцин хийлгэснээр тухайн хүүхдийн сэтгэцийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх магадлал байхгүй гэж тодорхойлжээ.

Судалгааны шинжлэх ухааны байр суурьнаас:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC), Хүүхдийн эрхийн төлөө НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) зэрэг байгууллагууд:

“Вакцин аутизм үүсгэдэг” гэх мэдээллийг эрс няцаадаг. Энэ нь 1998 онд хийсэн нэгэн бодит бус, эрдэм шинжилгээний ёс зүйгүй судалгаанаас үүдсэн ташаа ойлголт болохыг анхааруулдаг.

MMR вакцин нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварт өвчнөөс найдвартай хамгаалдаг, аюулгүй вакцин юм. Аутизмтай холбоотой гэсэн мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлгүй, олон улсын судалгаагаар үгүйсгэгдсэн буруу ойлголт юм.

Манай улсын Засгийн газрын арга хэмжээ буюу нөхөн дархлаажуулалт:

  • Дүүрэг, сумандаа 900 гаруй цэг ажиллуулж, хаалганаас хаалга хүртэл шуурхай үйлчилж буй
  • 5 тэрбум төгрөгийн төсөв шийдэгдсэн
  • Олон улсын байгууллагууд (UNICEF, WHO, Gavi) вакцины чанар, нөөцийг хангаж дэмжиж ажиллаж байна  

Иргэдэд өгөх зөвлөмж:

  • Хүүхдээ хоёр тун вакцинд заавал бүрэн хамруулах
  • Вакцинд хамрагдаагүй хүмүүс нэмэлт тун хийлгэх
  • Хавьтал болсон бол 72 цагийн дотор вакцин хийлгэх
  • Дархлаа сул бүлгийнхэн (жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүс) сэргийлэх арга хэмжээнд хамрагдах
  • Олон нийтийн газарт амны хаалт хэрэглэх, гар ариутгах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй эмнэлэгт хандах

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button