Орон нутаг
Сэрэмжлүүлэг: Говь-Алтай аймгийн нутгаар өнөө шөнө усархаг бороо орж, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй

Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймгийн ард иргэд, тус бүс нутгаар амарч, аялаж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна.
Өнөө шөнө буюу долоодугаар сарын 12-ноос 13-ныг шилжих шөнө Говь-Алтай аймгийн нутгаар усархаг бороо орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй буюу цагаас бага хугацаанд 30 мм болон түүнээс их хэмжээтэй орно хэмээн сэрэмжүүллээ.
Иймд гэнэтийн үер усны аюулаас болгоомжлохыг албаныхан анхааруулж байна.
Т.ГЭРЭДТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.