НИЙГЭМНийгэм мэдээ

БНХАУ-д бүртгэгдэж буй шумуулаар дамждаг халдвараас сэргийлэхийг анхаарууллаа

Сүүлийн үед БНХАУ-ын Гуандун мужийн Фошань, Гуанжоу, Жаньжян зэрэг хотод чикунгуняа вирусний халдварын тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан Гуандун мужийн Эрүүл мэндийн хорооноос халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг олон нийтэд идэвхтэй түгээж байна.

Чикунгуняа вирус нь хүнээс хүнд шууд халдварлахгүй, шумуулаар дамждаг. Вирусээр халдварласан тохиолдолд өндөр хэмтэй халуурах (38.5°C ба түүнээс дээш), булчин болон үе мөч, толгой өвдөх, ядрах, арьс туурдаг. Зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих гэх зэрэг шинж тэмдэг илэрч, ихэнх өвчтөний шинж тэмдэг 7 хоногийн дотор намддаг.

Одоогийн байдлаар урт хугацааны ноцтой үр дагавар илрээгүй ч өвчтөнүүдийг эдгэрсний дараа эмнэлгийн хяналтад авч байна. Мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

Уг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд урт ханцуйтай цамц өмсөх, шумуул үргээгч хэрэглэх, цонх хаалганд тор суурилуулах, тогтсон усыг цэвэрлэж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй.

Иймд БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улс руу зорчих гэж байгаа тохиолдолд энэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг тус улсад суугаа Элчин сайдын яамнаас анхаарууллаа.

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
....
....

Ymar gunya gene uu

Зочин
Зочин
Reply to  ....

chicken gunya hehe

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Өмхий хятадууд...хүн төрлөхтөнд дандаа гай зовлон тараана....хүний санаанд оромгүй харгис хэргций үйлдэл хийнэ.....

Зочин
Зочин

Эх сурвалжийн мэдээллээ оруулж байвал сайн.

Зочин Иргэн
Зочин Иргэн

Хятадаас муу муухай бүхэн гаргах юм.Санаа муутын заяа муу гэж,өмхий санааны гор гарна даа

Back to top button