Үйл явдал: “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаар хэвлэлийн хурал хийнэ

Өнөөдөр /2025-08-19/ болох үйл явдлын тойм:
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
8:30 цагт: Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад ажиллана. Утас: 86150069
9:00 цагт: “Солонгос судлалын олон улсын эрдэм шинжилгээний 16 дахь удаагийн хурал “Олон туйлт дэлхий ертөнц ба Солонгос судлал” сэдвээр МУИС-д болно. Утас: 95289288
11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 25-26-нд зохион байгуулах “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын талаарх хэвлэлийн хурал ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
-Дэлхийн зураг авалтын өдөр (World Photography Day) буюу гэрэл зургийн урлаг, шинжлэх ухаан, түүхийг хүндэтгэх өдөр тохиож байна.
-Хүмүүнлэгийн үйл ажиллагааны аюулгүй байдалд ажиллагчдыг хүндэтгэх Дэлхийн хүмүүнлэгийн өдөр (World Humanitarian Day) тохиож байна.
-Тарваган тахлаас сэргийлж нийслэлд орж ирэх тээврийн хэрэгслүүдийг тээврийн товчоод дээр шалгана.
-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.
-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.
-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.