НИЙГЭМНийгэм мэдээ
Э.Одзаяа U20 насны ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Болгарын Самоков хотноо бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ.
Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо. Харин нөгөө хүрэл медалийн эзнээр Бразилын Э.Родригес Батиста тодорсон бол Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүллээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.