Нийгэм мэдээ

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд Т.Мөнхдэмбэрэл оролцоно

Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд манай улсаас Т.Мөнхдэмбэрэл оролцох нь. Тэрбээр Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхлэх эл тэмцээний ВС-1 ангилалд оролцохоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад бэлтгэлээ хангасан байна.

Т.Мөнхдэмбэрэл нь өдгөө дэлхийд 18-д эрэмбэлэгдэж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд чансаагаар 10-15д багтаж чадвал “ЛосАнжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох эрх авах юм.

Түүний хувьд өмнө нь “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгөн медаль хүртэж байв. Сонирхуулахад, бочи гэдэг үг нь Италийн bottia гэсэн үгнээс гаралтай бөгөөд бөмбөг, аяга гэсэн утгатай юм. Бочи нь АНУ-ын НьюЙорк хотноо 1984 онд анх зохион байгуулагдсан зуны паралимпын наадмын хөтөлбөрт үзүүлэх төрлөөр орж байсан билээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button