Нийгэм мэдээ

Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ

Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ.

Тодруулбал, өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд хоёр хүн унаад татаад хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиход урьдчилсан байдлаар иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.

Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

ХЭНТЭЙ ЗАРГАЛДАХ ВЭ?МАНАЙ НӨХӨР ӨНДӨР ХҮЧДЭЛ РҮҮ САРЬЖ БАЙГААД ТОГОНД ЦОХИУЛААД ТӨМСӨГ ЧИВ НЬ ХАВДААД ХАВАН НЬ БУУСАН ЧИНЬ ЯАЖ Ч ОРОЛДООД БОСОХОО БОЛЬСОН.ХӨХӨЖ ҮЗЛЭЭ ҮСИЙГ НЬ ЗУЛГАРТАЛ ГАЧААЛДЛАА ШОЛБОЙГООЛ АМЬ ТАВЬСАН ХУЛГАНА ШИГ БОЛЧЛОО ОДОО ЯАХ УУ? ХӨӨРХИЙ МИНЬ 1 ХИЙЛТЭЭРЭЭ НАМАЙГ 5 УДАА ТАТВАГАНАТАЛ ТАВИУЛДАГ БАЙСАН ОДОО НАМ НАМ ЯАНАА БИ ОДОО

Холбоотой мэдээ

Back to top button