Нийгэм мэдээ

Тэгш, сондгойгоор зорчих 20 хоногт түгжрэл буурах уу, маргаашаас нь яах вэ

Энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор оролцох шийдвэр гарч, албажлаа. Энэ хугацаанд зөвхөн есдүгээр сарын 1-нд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

Хэрэв таны авто машины дугаар сондгой тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно. Үүнээс хойш замын хөдөлгөөнд дугаар хязгаарлах зохицуулалт үйлчлэхгүй.

Энэ шийдвэрийг гаргахын тулд иргэдээс санал авсан гэж байгаа ч хэдэн хүн оролцож, дэмжих, дэмжихгүйгээ илэрхийлж саналаа өгсөн бэ гэдгийг мэдээлэлдээ дурдалгүй өнгөрөв. Өөрөөр хэлбэл иргэдийн бодит саналд үндэслээгүй байж болох талтай. Учир нь иргэд дэмжихгүй гэдгээ нийгмийн сүлжээнд илэрхийлж, албан бус санал асуулгууд дээр ч адил байр суурьтай байлаа. Гэсэн ч тэгш, сондгойгоор зорчуулах болов.

Нөгөө талд энэ зохицуулалт хэрэгжсэн ч түгжрэл буурахгүй гэх асуудлыг хөндөж байна. Буурсан ч 20 хонгийн дараа ахиад л түгжирнэ, шийдэл биш хэмээн шүүмжлэх иргэд ч байгаа юм.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдээж бүх дүүрэгт тэгш сондгой үйлчилбэл түгжрэл буурна харин хязгаарлалтын бүс тогтоовол захын дүүргүүд пиг түгжрэл болох нь ойлгомжтой

Холбоотой мэдээ

Back to top button