Нийгэм мэдээ

Үл хөдлөхөө зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгоход 69,059 иргэн гарын үсэг зураад байна

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.

Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.

Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.

Жишээлбэл, хувь иргэн 200 сая төгрөгөөр орон сууцаа худалдахад улс хоёр хувийг нь буюу 4 сая төгрөг авах зохицуулалттай аж. Өөрөөр хэлбэл өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэж худалдсан хэмжээгээрээ улсад төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ. Тиймээс дээрх заалтыг шударга бус хэмээн үзэж, уг өргөдлийг санаачилжээ.

Одоогоор энэ өргөдөлд 69,059 иргэн гарын үсэг зурж, 50 хувиа даваад байна. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

Энд дарж саналаа өгнө үү.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 2, 2025 13:10

Иргэд дэмжих хэрэгтэй зарим нь яаж сан�##� өгөхөө мэдэхгүй бгаа

Зочин
Зочин
9 сар 2, 2025 17:16

5% BOLGOJ NEMEH HTEI HURUNGUU ZARJ ZUNDUU ASHIG OLCHOOD BAS TATVAR TULUHGUI SANAATAI . TAVAN HUVD HURGEH HTEI

Холбоотой мэдээ

Back to top button