Б.Батбаатар: Байгаль, орчны салбар хүнд өвчилсөн байсан

Засгийн газар өнөөдөр /2025.09.24/ 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Монголын байгаль орчны салбар хүнд өвчилсөн байсан. Хууль эрхзүй, бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчин, хүний нөөц, энэ салбарын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл хүнд байна.
Тиймээс салбараа өвчнөөс нь салгах эн тэргүүний зорилго тавьж ажиллаж байгаа. Жишээ нь, УИХ-аар батлагдсан тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьж, тэр хоригийг УИХ өнөөдөр хүлээж авч байгаагаар илэрч байгаа. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт цөмрөх, алт ухах асуудал байхгүй болж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт авсан газраа цонхолж, алт ухах хэмжээний асуудал босож ирээд байсан. Энэ нь байгаль, орчны салбарын бодлого хүндэрсэн байсан гэдгийг харууллаа.
2019, 2020 онд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоож авснаас хойших хилийн цэс, хязгаарлалтын бүс өнөөдрийг хүртэл Засгийн газрын хуралдаанаар найман удаа ороод батлагдаж байгаагүй. Дандаа буцаж ирсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс 1,5 хувиар нэмж, тогтоогдож байна.
Намар, хаврын чуулганаар байгаль, орчны чиглэлийн арав орчим хууль хэлэлцүүлнэ. Одоо хоёроос гурван хууль өргөн баригдаад байна" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт хүсье
ТХГ, СГазрын дарга нараа өөрчлөөч, архи уусан ажлаа хийдэггүй , өөрчлөлт шинэчлэлт хийгээч яасан их уддаг юм.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud