ОХУ-ын эдийн засаг саарч байгаа учир бодлогын хүүгээ буурууллаа
ОХУ-ын Төв банк банк баасан гарагт /2025.10.24/ мэдэгдэл хийхдээ бодлогын хүүгээ 17 хувиас 16.5 хувь болгон бууруулж буйгаа зарлажээ. Ингэснээр тус улс зургаадугаар сараас хойш дараалан дөрвөн удаа бодлогын хүүгээ буурууллаа. Тухайн үед ОХУ-ын бодлогын хүү 21 хувь байсан билээ.
Шинжээчид ОХУ-ын Төв банк шийдвэр гаргахаас өмнө өөр өөр таамаг дэвшүүлж байсан юм. Зарим нь бодлогын хүүг их хэмжээгээр бууруулна гэж үзсэн бол бусад шинжээч хэвээр үлдээнэ гэж таамагласан. ОХУ-ын Төв банк хэтийн төлөвөө шинэчилж, 2016 онд бодлогын хүү дунджаар 13-15 хувь байна гэж таамаглажээ. Долоодугаар сард тэдний таамаглал 12-13 хувь байсан.
ОХУ-д инфляц өндөр байгаа. Тодруулбал аравдугаар сард инфляцын түвшин 8 хувь хүрсэн юм. Төв банк бодлогын хүүг бууруулсан нь инфляцыг өсгөх эрсдэлтэй. Гэхдээ эдийн засаг нь удааширч, уналтад орох эрсдэл тулгарсан тул инфляцыг өсгөсөн ч хамаагүй бодлогын хүүгээ бууруулж уналтаас сэргийлэх сонголт Төв банк гаргалаа.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.