Нийтийн зориулалттай дэд бүтцийн төслүүдэд ТЭЗҮ шаардаж, төрийн үйлчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардахгүй
Төрийн үйлчилгээний зарим төслийг ТЭЗҮ шаардахгүй байхаар буюу түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой болгож байгаа талаар Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал олон нийтэд мэдээлсэн.
Энэ шийдлийгээ зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хийж буй шинэчлэл гэж тайлбарлаж буй.
- Төслийн ТЭЗҮ буюу Техник, эдийн засгийн үндэслэл нь дотроо
- Техник технологийн
- Эдийн засгийн
- Үйл ажиллагааны
- Цаг хугацаа
Зах зээлийн боломжийн хувьд хэрэгжих боломжуудыг урьдчилан судлаж гаргах бөгөөд судалгааны явцад төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зардлыг тодорхой нарийвчлалтайгаар үнэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн салбарт уг төсөл нь хэрэгжих боломжтой эсэхийг нарийвчлан судлаж, төслийн санхүүжилтийг шийдэх хамгийн чухал бичиг баримт болдог.
ТЭЗҮ-г цаашид бүрэн халахгүйгээр, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна. Өнөөдрийн байдлаар салбаруудад хэрэгжих төслүүд нь нийтийн зориулалттай, дэд бүтэц, төрийн үйлчилгээний төсөл гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байна. Нийтийн зориулалттай дэд бүтцийн бүх төсөлд ТЭЗҮ шаарддаг зохицуулалт хэвээрээ бол төрийн үйчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардахгүй аж.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.