Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг иргэдийн татварын өр, дарамтыг бууруулах асуудал дээр төвлөрнө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор мэдээлэл өглөө.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,

“Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээлэл болон Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуй нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг тус тус сонслоо. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуй нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсоход, улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өрийн 6.2 их наяд нь 74 мянга 389 компани, аж ахуй нэгжийн өр байна.

ТӨК-иудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг талаар танилцуулгын үеэр гишүүд асууж тодрууллаа. Татварын системийг шинэчилж, татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулах тал дээр бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байна. Татварын байгууллага өр барагдуулах газар болчихоод байгааг өөрчлөх, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай. УИХ дахь АН-ын бүлэг төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орчихсон. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын 50 хувь нь татварын дарамтад орчихоод байна. Иймд АН-ын бүлэг иргэдийн татварын өр, дарамтыг бууруулах гэдэг агуулга дээр төвлөрч ажиллах болно” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button