"Оюу Толгой" ХХК-ийн захирлаар С.Мөнхсүхийг томиллоо
Рио Тинто группийн зүгээс "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Дридре Лингенфилдерийн үүрэгт хугацаа 12-р сарын 9-нд дуусгавар болохтой холбогдуулан тус албан тушаалд дараагийн хүнээр хэнийг томилох нь анхаарал татаад байсан билээ.
Хамгийн боломжит хувилбараар Рио Тинто группийн Гвиней дэх Симанду төмрийн хүдрийн төслийг ахалж буй Крис Эйчитсон яригдаж байсан юм. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангаж чадах хүнийг санал болгох, монгол хүн томилох тухай асуудлыг Рио Тинто-гийн талд тавьсан.
Улмаар Монголоос хэд хэдэн хувилбар яригдаж байснаас ийн 2021 оноос хойш Рио Тинто компани Зэсийн группийн Өсөлт, хөгжилт хариуцсан захирлаар ажиллаж буй С.Мөнхсүхийг томилжээ. Тэрбээр "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Рио Тинто групп ирэх 12-р сард бүтцийн томоохон өөрчлөлт хийх тов бий.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.