Нийгэм мэдээ

Маргаашаас эхлэн бага ангийн сурагчид цахимаар хичээллэнэ

Томуу, том төст өвчний нөхцөл байдалтай холбогдуулан хамгийн их дэгдэлт гарч байгаа бага болон дунд ангийн сурагчдын хичээлийг ирэх Даваа гаригаас цахим хэлбэрт шилжүүлнэ.

Тодруулбал, 1-5 дугаар анги цахим хичээлд шилжинэ. Арванхоёрдугаар сарын 15-наас амралт эхэлнэ.

Харин 6-9 дүгээр ангийнхан энэ сарын 8-наас цахимд шилжих юм. Тэгвэл ахлах ангийн сурагчдын дунд ханиадны тархалт бага тул танхимаар хичээлээ үргэлжлүүлэх ажээ.

Харин цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Учир нь, цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно гэж үзсэн байна. Энэ шийдвэр нь Монгол Улс даяар хэрэгжихгүй бөгөөд зөвхөн нийслэлийн хамгийн өндөр тархалттай байгаа төвийн зургаан дүүргийн хэмжээнд, алаг цоог дэгдэлттэй газруудад чиглэж байгаа юм.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
12-1 hicheel tanhim orno gejiileeshde
12-1 hicheel tanhim orno gejiileeshde

Baganuuriin 64 surguuli yah ym

Зочин
Зочин

Ингэж мэдээ бичихгүй л дээ дуракуудаа

Холбоотой мэдээ

Back to top button