Нийгэм мэдээ

"24 цагийн турш тоггүй. Намайг төрөхөд л ийм байсан"

Говь-Алтай аймгийн Алтай суманд тог цахилгаан тасардгийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид утасныхаа гэрэлд хичээллэж байгаа талаар цахим орчинд нийтлэгдсэн.

Мөн нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа тус сумыг Алтай сумын иргэн, сурагчид 20 жилийн турш тоггүй нарны үүсгүүрээр амьдарч байна" гэж нийтэлсэн юм. Тухайн нийтлэлийн дагуу "Алтай" сумын сурагч болон холбогдох албаныхнаас тодрууллаа.

Говь-Алтай аймгийн Алтай сумын сурагч, "Би 24 цагийн турш тоггүй суманд амьдардаг. Намайг төрөхөд л тоггүй угтсан. Орой тог унтармагц гэр орны амьдрал лааны гэрэлд үргэлжилнэ. Хичээл хийхдээ утасны гэрэлд л арай ядан хийдэг. Бүрхэг өдрүүдэд нарны зай цэнэглэгддэггүй бөгөөд, тэр үед бүх л юмны цэнэг дууссан байдаг. Гэхдээ ганцхан би гэлтгүй маш олон хүүхэд ийм нөхцөлд сурч байна. Дээд ангийн ах эгч нарт маань бүр л хэцүү байдаг байх даа" гэлээ.

Харин тус сумын засаг дарга, "Шат шатандаа бид төвийн тогтой холбогдохоор ажиллаж байна. Ирэх ондоо багтаж бүтэн тогтой болно" гэсэн хариу мэдээллийг өгөв.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button