УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сангийн яам АН-ын дарга О.Цогтгэрэлийн эсрэг мэдэгдэл гаргав

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Компаниудыг татварын өршөөлд хамруулах хуулийг АН-аас өргөн барьж, татвар бууруулах цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд МАН-ыг шахна" хэмээн мэдэгдээд байгаа.

Энэ агуулгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ярьж буй.

Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. 

Тэгвэл Сангийн яамны зүгээс АН-ын дарга О.Цогтгэрэлийн эсрэг мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд, "Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх асуудлыг хэлэлцсэн тухай Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж байна. Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх сэдэл, хандлага нэмэгдэж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй байна. Иймд татвар төлөгчдийн дунд бодит бус хүлээлт үүсгэн, төсвийн гүйцэтгэлийг эрсдэлд учруулахгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа та нарыг тансаглуулах мөнгийг өгч чадахгүй, тэр мөнгө нь байх ч үгүй за.

Холбоотой мэдээ

Back to top button