УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хуулиас давсан албан тушаалтнуудын шийддэг 1000 журмыг 180 хоногт хүчингүй болгоно"

Өнөөдөр /2025-12-17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.

"Журмуудтай холбоотой асуудлын тогтоол гарлаа. Миний бие урьд сайдаар ажиллаж байхдаа буюу 2024 оны хавар журмын асуудлыг хөндөж байсан. Энэ журмуудын ард авлига, хүнд суртал, хүний эрхийн зөрчлүүд байна. Олон журмын цаана дур зорго байна гэдэг асуудлыг ярьж байсан. Ингээд журмуудыг цэгцлэх талаар Засгийн газрын хуралдаанаар ярьж байсан. Сая дахин бодлогын журмаар дэвшүүлж, тогтоол гаргахаар боллоо.

Нэг. УИХ хууль тогтооно, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана. Үүнийг хэнтэй ч хуваалцахгүй гэх үндсэн зарчим байна.

Хоёр. Хүний үндсэн эрх хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж мөн л Үндсэн хуульд заасан.

Журамд заасан үндэслэлээр хязгаарлана гэж Үндсэн хуульд байхгүй. Тэгэхээр УИХ-аас баталсан хуульд заасан үндэслэлээр хүний Үндсэн эрхийг хязгаарлах Үндсэн хуультай бид.

Манай Улсад 437 хууль байна. Энэ хуульд 2403 журам батлах тухай заалт байна. Албан тушаалтнуудад ийм журам батлах эрхийг олгосон 2403 заалт байна гэсэн үг. ХЗДХЯ-д бүртгэлтэй 2357 журам бүртгэлтэй байна. Бүртгэлгүй 850 журам байна. Үүнээс 350 орчим нь Засгийн газрын баталсан журам байна. ХЗДХЯ өөрийн харьяалж буй дээд байгууллага Засгийн газрын баталсан журмыг хянах, бүртгэх эрх хэмжээ байдаггүй. Тийм учраас энэ журмууд бүртгэлгүй яваад буй юм. Сүүлийн таван жилд ихээр өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Урьд 1000 хүрэхгүй л журамтай байсан.

Ямар асуудлуудыг энэ журмуудаар зохицуулаад байгааг агуулгаар нь харвал,

  • Хэм хэмжээ
  • Төлбөр хураамж
  • Тариф
  • Норм дүрэм гэх мэт.

Эндээс хэд хэдэн дүгнэлт хийж болохоор байна. Бидний Үндсэн хуульчилсан зарчим нэгэнт гажуудаад эхэлчихсэн байна. Асуудлуудыг хуулиар бус хуулиас давсан Засгийн газар, сайд, агентлаг гэсэн гүйцэтгэх эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр манай Улс нийгмийн харилцаагаа зохицуулж байна. Аюул болж байна. Дур зоргоор авирлаж байна.

УИХ дээр батлагдаж байгаа хуулиуд ард түмний төлөөлөгчдийн шүүлтүүрээр орж, хууль тогтоомжийн хуулийн шаардлагыг тавьж, хэлэлцүүлэгт орж, олонх, сөрөг хүчнүүд мэтгэлцээд, завсарлага авах шаардлагатай гэвэл авч, зодолдвол зодолдоод тэр хэрээрээ иргэдэд мэдээлэл өгч, шүүлтүүрээр ордог. Гэтэл энэ журмууд тэгэхгүй байна. Албан тушаалтнуудын гарын үсгээр хэм хэмжээ тогтоогдож байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаас 1000 журмыг хүчингүй болгох ажлыг 180 хоногт зохион байгуулахыг даалгасан. Үүнийг ХЗДХ-ийн сайд миний бие ахална.

Мөн "Террил Атиензагийн хэргийг сэргээн шалгах эсэх дээр прокурорын байгууллага хариултаа өгөх ёстой. 14 жилийн өмнө мөрдөх байгууллага "Бусдыг амиа хорлоход хүргэх" зүйл ангиар хэрэг үүсгэснийг прокурор ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ шийдвэрлэсэн гэх мэдээлэлтэй байна" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Татварын алба , Гааль , Мэргэжлийн хяналтанд ажилладаг гэхээр л баян , Цагдаа , шүүх , прокурорт ажилладаг гэхээр л хууль шүүхийн өмнө хүчтэй гэж нийтээр ярьдаг , Тэгэхээр төрийн албанд ажилладаг хүмүүс нийтийн эрх ашгаас илүү хувийн эрх ашиг боддог , авилгал хээл хахууль авч баяждаг , албан тушаалаараа бусдыг айлгадаг гэдэг нь батлагдаад л байгаа юм , Даан ч албан тушаалтнуудад хууль үйлчилдэггүй болохоор нийгэм цэвэршихгүй юм , Хууль зүйн сайдаас энэ асуудалд анхаарыг хүсьe

Зочин
Зочин

Хуулиас давсан хэм хэмжээний актаа бас цэгцэлнэ үү

Зочин
Зочин

3000 устга

Зочин
Зочин

Хуулийн Сайд аа харин энэ Нямбаатарын хийж байгаа журам нь дандаа өөрийнгөа бодсон ард түмнээ гэсэн сэтгэлгүй Хятадын бодлогын дагасан энэ тэнэмэл нохойг төрөөс хөөж гаргамаар байна аа арай л дэндэж байна юм л бол татвар нэмэх торгууль авна гэсэн хөгжилтэй баян орны жишгээр бодож байгаа байдлаа мэдэхгүй байж ард түмний эрх ашгийг уландаа гишгэж өөр өөрсдөө хууль дүрэм гаргаж байгааг арилгаж хууль дүрмийг чанд баримтлан өгөөч арай л дэндэж байна Нямбаатар бол нам дагасан увайгүй тэнэмэл өлөн урвагч өөдгүй хүн байна хот хөгжихгүй арчаагүй байгаа нь энэ Нямбаатарын хийж байгаа гай бугнууд

Энхээ
Энхээ

Мэргэшсэн жолооч нараас авдаг шалгалт үнэмлэх олгох 2010 оны журам хэт дарамттай хүнд сурталтай хоцрогдсон журмыг өөрчлөх шинэлэх хэрэгтэй бн

Зочин
Зочин

Ноён сайдаа Нямбаатар гэдэг пязда муу дарангуйлагч татвар нэмдэг хасдаг субьект мөн үү? энэ хулгайч засгаасаа том толгойтой лаларыг нэг худагт ацыг нь гозойлгож ялтан болгоод өгчихөөч

Дайс
Дайс
Reply to  Зочин

Чиний сана.лыг хүлээж авлаа.Ямар ч байсан өвлийг өнгөрөөж хавар синхрон эхлэхээр шийдье

Zochin
Zochin

Bayrllaa ene ih hurald,MAHd iim hun baigaad itgeltei sanagdaj baina tand amjilt hysei

Зочин
Зочин

Зөв хурдхан хийгээрэй

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Орё бас нүдний шил олоод зүүчихэж

Монгол
Монгол

Дүлзэн энхбаяр бол албан тушаалын хэнээтэн саад

Холбоотой мэдээ

Back to top button