Улаанбурхан өвчний дэгдэлт 332 дах өдрөө үргэлжилж, шинээр найман тохиолдол бүртгэгдлээ
Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар өвчлөлийн дэгдэлт 332 дах өдрөө үргэлжилж байгаа бөгөөд шинээр найман тохиолдол бүртгэгдсэн байна. Тус тохиолдлын хоёр нь нийслэлд зургаа нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Ингэснээр батлагдсан нийт тохиолдол 13,900 болжээ. Үүнээс 11,421 нь нийслэлд 2474 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд 11 иргэн нас барсан байна. Тэрчлэн өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн нөхцөлд 23 иргэн байгаа юм. Тэднээс биеийн байдал дунд 18, хүнд нэг иргэн байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Иймээс иргэд улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх юм байна. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг уриаллаа.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.