нийгэм

Үйл явдал: ҮСХ-оос 2025 оны нийгэм, эдийн засгийн гүйцэтгэлийг танилцуулна

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэл танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:00 цагт: МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа Б.Цэвээндаш “Ice Marathon-2026” хэт холын олон өдрийн өвлийн ганцаарчилсан гүйлтийг санаачлан Улаанбаатар-Бээжин-Тяньжин хүртэл 1.600 километрт гүйх талаар хэвлэлийн хурал Спортын төв ордонд болно. 

11:30 цагт: "Иргэн та хүч" ТББ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 5.1 заалтыг биелүүлэх, иргэний мэдэх эрхийг хангаж хяналт шалгалтын мэдээллийн сангаа ашиглалтад оруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button