Нийгэм мэдээ

Улаанбурханы улмаас дахин нэг хүн эндэж, нийт нас баралт 13-т хүрэв

Энэ сарын 6-ны өдөр улаанбурхан өвчний 15 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүний найм нь нийслэлд, долоо нь орон нутагт бүртгэгдсэн аж.

Харин өвчний хүндрэлийн улмаас нэг хүн харамсалтайгаар амиа алдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 13-т хүрээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин гэдгийг ХӨСҮТ-өөс онцолж буй. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх, хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан, өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг зөвлөлөө.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button