Трамп Bad Bunny-тэй сөргөлдөж байгаа нь сонгуулийн үр дүнд нөлөөлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Пуэрто Рико гаралтай од Bad Bunny-гийн Supoer Bowl дээрх хагас цагийн тоглолтыг шүүмжилсэн. Трамп тоглолтыг ихэнхдээ испани хэл дээр байсанд дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ үйлдэл нь Бүгд найрамдах намын Латин Америк гаралтай стратегичид болон улс төрчдийн санааг зовоох болжээ. Учир нь ирэх арваннэгдүгээр сард сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө Латин Америк гаралтай сонгогчдын дэмжлэг буурах эрсдэлтэй байна.
Латин Америк гаралтай иргэд 2024 оны сонгуульд Трамп ялалт байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Трампын кампанит ажил дээр нэгэн комедиан Пуэрто Риког хогийн арал гэж хэлж байсан ч тэд түүнийг дэмжсэн юм. Гэвч одоо амьжиргааны өртөг нэмэгдэж, татварын асуудал болон цагаачлалын хатуу бодлогоос болж латин америкчуудын дэмжлэг суларчээ.
Өмнөд Америкаас гаралтай хүмүүс бол АНУ-ын хамгийн том үндэсний цөөнх юм. Тэд нийт хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг. “Pew Research” судалгааны төв мэдээлснээр Трамп 2024 онд испани гаралтай сонгогчдын 48 хувийн саналыг авсан. Энэ нь 2020 онд 36 хувь байсантай харьцуулахад их өссөн үзүүлэлт юм. Түүхэндээ Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүн латин америкчуудаас тийм өндөр дэмжлэг авсан удаа байхгүй.
Гэхдээ арваннэгдүгээр сард 5 мянга гаруй латин америк сонгогчдын дунд явуулсан судалгаагаар Трампын нэр хүнд 12 хувиар буурчээ. 2025 оны нэгдүгээр сард Трамп саналаа өгсөн Өмнөд Америк гаралтай сонгогчдын 93 хувь нь түүний ажлыг сайнаар үнэлсэн юм. Харин арван сарын дараа энэ тоо 81 хувь болж буурчээ.
Трампын үнэнч холбоотнууд ч Bad Bunny руу дайрахын улс төрийн хувьд алдаа гэж үзэж буй. Учир нь түүний тоглолт Латин Америк соёлыг тэмдэглэсэн чухал үйл явдал байсан юм. Калифорни, Аризона, Колорадо зэрэг испани иргэд олонтой мужуудад сонгуулийн өрсөлдөөн маш ширүүн явагдаж байна.
Трампын захиргаанд латин америк иргэдтэй харилцах албаны дэд даргаар ажиллаж байсан Вианка Родригез "Энэ нь бидэнд тус болохоос илүү ус болно" гэж хэлжээ. Родригез өөрөө Пуэрто-Рико гаралтай бөгөөд Трампыг одоо ч тууштай дэмждэг байна. Гэвч соёлын асуудлаар маргаан үүсгэх хэрэггүй байсан гэж үзэж буйгаа тэр илэрхийлжээ.
Латин сонгогчдын чиг хандлагыг судалдаг Бүгд найрамдах намын стратегич Майк Мадрид "Тэд өөрсдөд нь хамгийн хэрэгтэй сонгогчдыг өөрөөсөө түлхэж байгаа нь итгэмээргүй юм" гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
манай тандэр энэ дуучинтай адил харагддаг юм байна.