Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба Трампын гэрт ойртсон эрэгтэйг буудаж хөнөөжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба Флорида муж дахь Доналд Трампын гэрт ойртож, хамгаалалтын хилийг давсан эрэгтэйг буудаж хөнөөсөн байна. Трамп амралтын өдрүүдийг ихэнхдээ Флорида дахь гэртээ өнгөрүүлдэг ч гэсэн өнгөрсөн бямба, ням гарагт Цагаан ордонд өнжсөн юм.  

Ням гарагийн /2026.02.22/ өглөө Флорида мужийн Палм Бич бүсийн шериф Рик Брэдшоу хэлэхдээ, ерөнхийлөгчийн хамгаалалтын алба болон шерифийн орлогч нар хойд хаалга дээр очсон гэжээ. Хойд хаалга дээр тэд бензинтэй сав болон буу барьсан эрэгтэйтэй таарсан байна. Шериф Рик нэмж хэлэхдээ “Авч явсан хоёр зүйлээ хаяхыг тушаасны дараа тэр саваа тавьж, буугаа буудах байрлалд өргөсөн. Тухайн үед шерифийн орлогч болон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны хоёр ажилтан гал нээж, аюулыг саармагжуулсан. Тэр эрэгтэй газар дээрээ нас барсан” гэжээ.“Associated Press” агентлаг мэдээлснээр амь үрэгдсэн хүнийг 21 настай Остин Такер Мартин гэж тогтоосон байна.

Эх сурвалж: Associated Press

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button