Өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болох үйл явдал.
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно.
11:00 цагт: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.
11:30 цагт: Монголын мөсөн сурын холбооноос зохион байгуулж байгаа 100 сая төгрөгийн шагналын сантай магнай болон дээд лигийг тэмцээний талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- -Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари” арт галерейд энэ сарын 28-ныг хүртэл гарна.
- "Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.