НИЙГЭМНийгэм мэдээ

Дорнод, Хэнтий аймгуудад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.04.06/ 14:00 цагийн байдлаар нэг түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар 10:15 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа аж.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар 11:45 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги,Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн гал түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button