Хүрээ цамын өмсгөлийн тухай
"Хүрээ цам - Даншиг наадам" Хүй долоон худагт өргөн дэлгэр болж байна. Энэ үеэр Цамын үйлийн үед линга эвдэх, жахар, сор залах сэлтийн нууц тарнийн хатуу зан үйл үйлдэгддэг онцлогтой. Уншигч танд цамын хувцас, өмсгөлийн тухай танилцуулъя.
Хүрээ цамын өмсгөл нь багаас гадна хэлхэгэр өргөн гурвалжин ханцуйтай цамын дээл, бадам хээтэй цээживч, догшдын сүрлэг тэргүүнтэй хормогч, амарлингуй дүрт бурхдын дүртэй бүс, үрүүжан хэмээх ясан эрхин зүүлт чимэг зэргээс бүрдэнэ.
Цамын баг нь хүний толгойноос хоёр дахин том бөгөөд цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч гадагш харж байхаар таардаг. Багийг голчлон цаасан шуумалын аргаар хөнгөн бөгөөд уран гоёмсог бүтээнэ.
Цамыг цамнахдаа гарын болон хөлний, биеийн олон янзын хөдөлгөөнийг үйлдэнэ. Энэ нь дотоод сэтгэлийн бясалгалын илэрлийн зэрэгцээ хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж байгаа утга агуулгатай.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.