Үйл явдал: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үзвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө

Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
10:00 цагт: Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /COP17/-ын хүрээнд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ССАЖЗЯ-наас мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МОНЦАМЭ агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд болно.
14:00 цагт: Боловсролын салбарын 2027 оны төсвийн төсөлд санал авах уулзалт ШУТИС-ийн хурлын зааланд болно.
-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” 4 дэх удаагийн сургалт болж байна.
-ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй Бурхан халдун хайрхан, Хархорум, Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон хаад язгууртнуудтай холбоотой дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчилж таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хаадын зам-2026” үйл ажиллагаа үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.