НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал | Мөнгөний бодлогын хороо 14:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Өнөөдөр олон улсын залуучуудын өдөр тохиож байна. Наймдугаар сарын 12-нд болох үйл явдлын нэгдсэн мэдээллийг дор хүргэе.

  • 09:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилнэ.
  • 10:00 цагт: СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
  • 11:00 цагт: Монголын мастер тогоочдын холбооноос “Монгол зоог дэлхийд-Монголын амжилт гиннес”-т үйл ажиллагааг зохион байгуулах талаараа “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
  • 14:00 цагт: “Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” номын нээлт ГХЯ-ны "Номин" танхимд болно.
  • 14:00 цагт: Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, шийдвэр танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкид болно.
  • 18:00 цагт: “Хийморийн морьд” хамтарсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлт “Норпэй арт” галерейд болно.

Үзэсгэлэн:

  • МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д гарч байна.
  • Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.
  • Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.
  • "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button