Үйл явдал: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт "Блю Скай" зочид буудалд болно.
09:30 цагт: MODEL COP17-Ахлах ангийн сурагчдын загвар хэлэлцээр Монгол тэмүүлэл сургуульд болно.
10:00 цагт: Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-гийн бэлтгэл ажил хангасантай холбоотой бүх хүнд нээлттэй ногоон бүсийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёл урлагийн тоглолт, инновацын танилцуулга болон олон нийтэд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулалтын талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
11:40 цагт: “Гадаад хувьслыг дотоод хувьслаар даван туулах нь” үзэсгэлэнгийн нээлт Богд Хааны ордон музейд болно.
12:00 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Хуульчдын ордонд болно.
17:00 цагт: Станислав Сергеевич Говорухины мэндэлсний 90 жилийн ой болон домогт хөгжимчин Виктор Робертович Цойгийн дурсгалд зориулсанн үйл ажиллагаа Оросын шинжлэх ухааны соёлын төвд болно.
Үзэсгэлэн:
-МУЭ-ийн гишүүн зураач, Ногоон морь нийгэмлэгийг үндэслэгч С.Машбатын “Би 50 жил зурлаа” бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д гарч байна.
-СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн гарч байна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.