Сурвалжилга: Сурах бичиг хүрэлцээгүйгээс “номтой, номгүй” гэж сугалаа сугалж байна
Хичээлийн шинэ жил эхэлсэн ч зарим сурагч шаардлагатай сурах бичгээ авч чадалгүй, гэрийн даалгавраа утаснаасаа харж хийх, хуучин ном худалдаж авах нөхцөлд оржээ. Зарим сурагчийн мэдээлснээр сурах бичгийг хүүхдүүдэд сугалаагаар хуваарилжээ. Цаасан дээр “шинэ”, “хуучин”, “хоосон” гэж тэмдэглэн сугалуулж, аз таарсан хүүхэд нь номоо авсан байна. Ингэснээр нэг ангийн тал нь сурах бичигтэй, тал нь номгүй үлджээ.
Видео:
Номгүй хүүхдүүд гэрийн даалгавраа цахимаар хайх, ангийнхаа хүүхдээс ном зээлэх зэргээр хичээлээ хийж байгаа аж. Мөн зарим ангид сурах бичгийн түрээсийн мөнгийг групп чатаар хурааж, түрүүлж мөнгөө шилжүүлсэн сурагчдад ном олгосон гэдгийг сурагчид хэллээ.
Үлдсэн хүүхдүүд өөрсдөө ном худалдаж авах сонголттой үлдэж байна. Манай сурвалжлах баг хуучин номын худалдаанаас сурах бичиг худалдаал буй үнийг тодрууллаа. Тэнд бага, дунд, ахлах ангийн ном гэдгээс хамаарах харилцан адилгүй үнэтэй байна. Тухайлбал, наймдугаар ангийн багц ном авахад 75 мянган төгрөг шаардлагатай.
-Сурах бичиг сугалж чадаагүй хүүхдүүд худалдаж авах сонголттой үлдэж байна-

Номын хүрэлцээний асуудал ахлах ангийн сурагчдад ч дарамт болж байна. Энэ жил 12 дугаар ангид суралцаж буй хүүхдүүд төгсөлтийн шалгалт, элсэлтийн шалгалтад бэлтгэхийн тулд өмнөх ангиудын сурах бичгийг хуучин номын худалдаанаас хайж байна. 10, 11 дүгээр ангийн нийгмийн ухааны ном зэрэг шаардлагатай сурах бичгийг нэг бүрчлэн авч байгаа бөгөөд зарим ном олдохгүй байгаа тул номын баярыг хүлээхээ хэллээ.
Хуучин сурах бичгийн үнэ өнгөрсөн жилээс ойролцоогоор 5000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдан авагч сурагчид хэлж байна. Ингэснээр сурагчийн хэрэглэх номын нийт зардал 100 мянган төгрөгт хүрч байна. Мөн зарим гэр бүлд сургуулийн насны 2-4 хүүхэд байлаа гэж бодоход өрхийн санхүү д тодорхой хэмжээний зардал гарахаар байна.
-Хуучин номын эрэлт нэмэгджээ-
Хуучин номын худалдаачдын хэлснээр сурагчид бүх номоо нэг дор авах бус, хамгийн хэрэгтэй сурах бичгээ ширхэгээр нь сонгож байна. Наймдугаар ангийн 18 нэр төрлийн сурах бичгийг бүрэн авахад ойролцоогоор 75 мянган төгрөг шаардлагатай. Харин нэг номоо 5000 төгрөгөөр худалдаж авдаг сурагч цөөнгүй. “Бага ангийн хүүхдүүдэд төрөөс ном үнэгүй өгдөг. Гэхдээ эцэг, эхчүүд элэгдэл багатай, цэвэрхэн ном авах гэж манайхаас ирдэг.
Жишээ нь математикийн ном 5000 төгрөг. Энэ мөнгөөр өнөөдөр юу авах вэ. Харин бүтэн жил хэрэглэх номоо авах нь ашигтай” хэмээн худалдаачин ярив. Энд худалдаалагдаж буй сурах бичгүүдийг өмнө нь хэрэглэж байсан сурагчид эргүүлэн зардаг аж. Ийнхүү нэг ном хэд хэдэн хүүхдийн гар дамжин хэрэглэгдсээр байна.

Нэгдүгээр ангийн номыг аравдугаар сарын 1-нд бүрэн хангана
Боловсролын яамнаас энэ жилийн сурах бичгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг шинээр боловсруулж, хэвлэх ажил хийгдэж байгааг онцолсон.
Шинэ сурах бичгийн нийлүүлэлтийг 10 дугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байгаа бол 2-5 дугаар ангийн сурах бичгийн нөөц хангалттай гэж мэдээлжээ. Гэвч сурагчид номгүй үлдсэн, сугалаагаар хуваарилсан гэх мэдээлэл нь үүнээс өөр асуудлыг хөндөж байна. Тухайлбал, сурах бичгийн бодит нөөц сургуулиудын түвшинд хүүхэд бүрийн хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх нь анхаарал татаж байна.
Сурах бичиг хүрэлцэхгүй үед хүүхэд цахимаас материал хайх, найзаасаа ном зээлэх, эцэст нь өөрөө худалдаж авах сонголттой үлдэжээ. Харин энэ бүхний цаана эцэг, эхэд нэмэлт зардал, хүүхдэд суралцах тэгш бус нөхцөл үүсэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурах бичиг хүрэлцэхгүй байхад хүүхдүүдээр сугалаа сугалуулдаг гэдэг арай дэндүү юм аа, боловсролын асуудлыг азын тоглоом шиг болгож болохгүй шүү дээ
Номгүй хүүхэд утсаараа хичээлээ хийж, номтой хүүхэд номоороо хийхээр нэг ангид хүртэл ялгаа үүсээд эхэлж байна
Nomoor hangah ajil ni surguuli bolgon deer adilhan heregjdeg baih heregtei, huuhed bur nomtoi baih ni l hamgiin chuhal
Сугалаагаар ном олгоно гэдэг чинь юу вэ дээ, хүүхдийн боловсролыг азанд даатгаж байгаа юм шиг сонсогдож байна
Номын мөнгө, ном худалдаж авах мөнгө гээд эцэг эхчүүдэд нэмэлт дарамт болж байна. Сургууль эхлэхэд хамгийн түрүүнд шийдэгдэх ёстой зүйл нь энэ баймаар
Manai ulsad surah bichig bol hurtel hureltseegui baij yaj suragchdiig chanartai bolovsrol ezemshuulne gej yaridag yum bol
75 мянган төгрөгөөр нэг ангийн ном авах шаардлагатай болно гэдэг бага мөнгө биш шүү, олон хүүхэдтэй айлд бүр хүнд тусна
Хүүхэд бүрт сурах бичиг хүргэх асуудлыг жил бүр ингэж ярьдаг хэрнээ хичээлийн жил эхлэхээр дахиад л ижил асуудал гарч байгаа нь хамгийн харамсалтай
Nomgui huuhed ni naizaasaa zeelne, utasnaasaa haih, esvel etseg eh ni mongo gargaj avna geed yamar ch songolt ni amar bish yum
Номын хүртээмжийг цаасан дээрх тоогоор биш сургууль бүр дээр хүүхэд бүр номтой болсон эсэхээр нь шалгах хэрэгтэй байна
Сургууль эхлэхээс өмнө номын асуудлаа шийдээгүй байж дараа нь хүүхдүүдийг номгүй суулгаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй
Ene bol zugeer neg nomnii asuudal bish, huuhed bur adilhan nuhtsuluur hicheelleh bolomjtoi baih esehtei holbootoi asuudal shuu
Түрээсийн мөнгөө түрүүлж шилжүүлсэн хүүхдэд ном өгдөг гэдэг мэдээлэл үнэн бол бүр анхаарах ёстой асуудал байна
Боловсролын салбарын хамгийн наад захын хэрэгцээ болох сурах бичгээ хүүхэд бүрт хүргэж чадахгүй байгаа нь системийн доголдлыг л харуулж байна
Huuchin nomiin une nemegdsen ch huuhed nomtoi baih heregtei bolohoor etseg ehchuud argaagui l avch baina, ene bol songolt bish shaardlaga
Эцэг эхийн орлогоос шалтгаалаад нэг хүүхэд номтой, нөгөө хүүхэд номгүй болох нөхцөл үүсгэх нь боловсролын тэгш байдлын эсрэг зүйл