Нийгмийн

Монголын Засгийн газар “Рио тинто”-той шөнө дөлөөр хийсэн хэлэлцээрийнхээ бодит нөхцөл, тоо баримтыг үзүүл

"Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" УИХ-ын 120 дугаар тогтоолыг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд парламентаар хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Хянан шалгах түр хороо Оюутолгой төслийн шалгалтын тайлан, дүгнэлтийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын дагуу Г.Занданшатарын Засгийн газар Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтад өөрчлөлт оруулах яриа хэлэлцээрийг “Рио тинто”-той эхлүүлж, Н.Учралын Засгийн газар харин үр дүнг нь үзэж, хэт “цөмөрсөн” пиар хийж буй.   

Өнгөрсөн баасан гараг (2026 оны есдүгээр сарын 11)-ийн үдэш буюу 22 цаг хэдийн өнгөрсөн хойно гэнэт л Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиролцоонд хүрснээ зарлаж, хамтарсан мэдэгдэл хийсэн юм. “Рио тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ирнэ гэж байсан ч шөнө дөлөөр Засгийн газрын тэргүүн Н.Учралтай хэлэлцээрийн ширээний ард сууж, тохиролцоонд хүрэхээс аргагүй  тийм яаруу давчуу ажилтай явсан гэвэл итгэхэд бэрх. 

Оюу толгойн гэрээг анх байгуулснаас хойш 17 жилийн дараа л Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар талууд тохиролцсон гэдэг мэдээ бол зөвхөн Монголын Засгийн газар, Ерөнхий сайдад хамаатай асуудал биш, Монгол Улсад,  монголчуудад, хэвлэл мэдээллийнхэнд ч хүртээлтэй сэдэв. Гэтэл “Менежментийн зардлыг хоёр дахин бууруулах, Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулах, Талуудын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хөндөн ярилцах хугацаа долоон жил байсныг гурав болгож өөрчлөхөөр тохиролцсон” гэдэг чихэнд чимэгтэй мэдээг Ерөнхий сайд Н.Учрал, Саймон Тротт гүйцэтгэх захирал хоёр албан ёсоор нээлттэй өгөлгүй, харуй бүрийгээр ажлын өрөөнөөсөө видео бичлэгээр мэдэгдсэн нь тун гайхмаар үйл явдал байсан.

Худал хэлж, хулгай, луйвар хийчхээд нуух гэж ядаж байгаа аятай албан мэдээ нь өнөө хэр Засгийн газрын албан сайтад архив болж ороогүй л байгаа. Товчхондоо, энэ бол “Рио тинто” групп Монгол Улсыг, манай Засгийн газрыг ямархуу хэмжээнд авч үзэж байгаагийн илрэл гэдэг байр сууриа Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан өчигдөр нийгмийн сүлжээнд илэрхийлсэн байна лээ. Тэрбээр “Саймон Тротт 2027 оны ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, “Рио Тинто”-г эрсдэлээс хамгаалж чадлаа” хэмээсэн нь огт оргүй зүйл биш. Яахаараа ч бүхэл бүтэн тусгаар Монгол Улсын Ерөнхий сайд, кабинетын сайд нартайгаа холоос ирсэн гийчнээ алжаалган байж баасан гарагийн үдэш, шөнө дөлөөр хэлэлцээр хийдэг улс юм. 

Ямартай ч “Рио тинто”-гийнхон гүйцэтгэх захирлынхаа биечлэн оролцсон есдүгээр сарын 11-ний хэлэлцээрийн тухай үйл явдлыг өөрсдийн албан ёсны сайтдаа нийтлээгүй л байна. Харин 2026 оны зургаадугаар сарын 30-нд Монголын Засгийн газартай Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрчлөхөөр тохиролцсон тухай албан ёсны мэдэгдлээ бол албан сайтдаа нийтэлсэн байна лээ. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч дэлхийд томоохонд тооцогддог Оюу толгой ордын бүтээн байгуулалт, ирээдүйн дүр зурагтай холбоотой саяын хэлэлцээр, тохиролцооны талаар мэдээлэл гарсангүй.

Ерөөс Оюу толгой компанийн хувь нийлүүлэгчид жил орчмын хугацаанд хоёр Засгийн газар дамжин үргэлжилсэн хэлэлцээрээ амжилттай дуусгаж, тохирсон асуудлуудаа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах болсноо баталсан нь түүхэн үйл хэрэг хэдий ч яаран баярлаж болохгүй. “Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгойн төслийн менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд, нийтдээ 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулах боломж бүрдлээ” гэж Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдээд байгаа үр дүн бол одоо цаг дээрх өгөөж бус, ирээдүйгээс “зээлдсэн” тооцоолол гэхэд болно.

Цаашдаа "Онтрэ"-гийн талтай хэрхэн яаж тохиролцохоос эхлээд олон улсын Арбитрын шүүх дээр байгаа гурван их наядын татварын асуудлаа хэрхэхээс эхлээд Оюу толгой тойрсон дуусдаггүй яриа дуусаагүй л байгаа. Гурван талт пирамидын зөвхөн нэг талыг нь харуулаад "Гоё байгаа биз" гээд байвал нөгөө хоёр тал нь ямрыг хүмүүс мэдэхгүй шүү дээ.

Оюу толгойн асуудлаар удаа дараа бодитоор байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй ханддаг  Б.Солонгоо “Оюу толгой дээр Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу бидний хэлдгээр Дубайн гэрээ гээд гурван том гэрээ бий. Бүгд дээр нь шийдэх асуудал их. Одоогийн яриад байгаа 30 их наядын менежментийн төлбөр хэмнэх боломжгүй шүү дээ. Ихдээ л гурван их наяд төгрөг буюу 800 гаруй сая ам.долларын хэмнэлт хийнэ. Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгбуурууллаа гэж байгаа боловч өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг байснаа 11 тэрбум төгрөгийг төлөхөөр болсон. Суурь асуудал шийдэгдээгүй” хэмээсэн нь ч ортой.

Тиймээс Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ярихын тулд эхлээд “Зээлийн хүүг бууруулснаар 22 их наядын зардал буурна” гэсэн энэ тоогоо Монголын тал яаж гаргаснаа, ард нь жил бүрийн өрийн үлдэгдэл хэд байх, зээлийн хүүгийн жил бүрийн төсөөлөл, хүү капиталжих эсэх, төлөлтийн хуваарь гээд нийтэд ил болоогүй мэдээллүүдийг ил тод өгмөөр байна.      

Л.Аргамжин 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

shon doloor tenegteh gej shouddag gar nuud ym daa kkk

Зочин
Зочин

Шөнө дөлөөр сэмхэн тохироо хийчихээд сүртэй сүржин пиар хийхээс өөр юм чадахгүй

Зочин
Зочин

shono 22 tsag ongorj baihad yu ch hj bsiin tenegtej ogoh ym aa

Зочин
Зочин

Үнэн чанартаа 30 их наяд ч гэх шиг ирээдүйн хоосон тоогоор тархи угаахаа боль

Зочин
Зочин

sain chihlee doo 30 ih nayad geh shig shal hudlaa surjin p-ar

Зочин
Зочин

Ногдол ашиг хэзээ өгөх нь тодорхойгүй байхад юунд нь баярладаг юм бэ

Зочин
Зочин

rio tintogiinhen uursduu ch alban yosny saittaa taviagui bdaltai kkk

Зочин
Зочин

Суурь асуудлаа огт шийдэж чадаагүй байж жүжиг тавихаа болиоч ээ

Зочин
Зочин

Uchral saidaa tsag agaaraa harsan ym uu shono doloor yaragtsad bdag hhe

Зочин
Зочин

Татварын 3 их наядын маргаан, Онтрегийн асуудал нь яасан бэ?

Зочин
Зочин

odor tsagaar il tod hiij bolohgui yag yu baigaa юм бэ эднүүдэд

Зочин
Зочин

Өдөрт 15 тэрбум төлдөг байсныг 11 тэрбум болгоод асуудал шийдэгдчихэж байгаа юм уу

Зочин
Зочин

sofr+4 bolголоо гээд баярлаад байх юм байхгүй шд ээ

Зочин
Зочин

Oyu tolgoigoor PR hiihees uur shidgui Zasgiin gazar

Зочин
Зочин

Арбитрын шүүх дээрх асуудлуудаа яаж шийдэх гэж байгаа нь огт тодорхойгүй

Зочин
Зочин

ontre g yasan be yagaad 27 on bolood yavchvaa patsaan yul hiigeed yavna daa

Холбоотой мэдээ

Back to top button