Нийгмийн

Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн 17 гомдол ХЭҮК-т иржээ

Баян-Өлгий аймагт сүүлийн үед үүсээд буй нийгмийн талцал, үндэстэн хоорондын харилцаатай холбоотой асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс гомдол, мэдээлэл иржээ.

ХЭҮК-ийн мэдээлснээр, 15 иргэнээс нийт 17 гомдол, мэдээлэл ирсэн байна. Гомдлууд нь Урианхай, Тува болон казах иргэдийн хооронд үүссэн гэх нийгмийн хуваагдал, хүний эрхийн асуудлыг хөнджээ.

Комисс холбогдох гомдол, мэдээллийн дагуу хуулийн хүрээнд шалгалт хийж, шаардлагатай асуудлыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Мөн Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгийд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд орж, цахим орчинд талуудын байр суурь зөрсөн мэдээллүүд гарч байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button