НИЙГЭМ

"AI сэтгүүл зүйд шинэ боломж нээж байгаа ч редакцын хяналт, баримт нотолгоо, хариуцлага хэвээр байгаа"

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс сэтгүүл зүйн ёс зүйн форумыг зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлаар хиймэл оюуны эрин үед ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх, сэтгүүл зүйн ёс зүй, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагатай сэтгүүл зүйн талаар хэлэлцлээ.

Технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун сэтгүүл зүйн өдөр тутмын ажилд улам өргөн нэвтэрч байна. Гэхдээ технологи хэчнээн ухаалаг болсон ч сэтгүүл зүйн мөн чанар, ёс зүйн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй. Хиймэл оюун алдааг хурдан, өргөн хүрээнд түгээх эрсдэлтэй энэ үед эх сурвалжаа нягтлах, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах, хүний эрх, хувийн мэдээллийг хамгаалах, редакцын хариуцлагыг хадгалах нь улам чухал болж байгаа аж.

ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөтөлбөрийн туслах Сюэбинг Ши хиймэл оюун сэтгүүл зүйд шинэ боломж нээж байгаа ч итгэл даах сэтгүүл зүйн үндэс нь редакцын хяналт, баримт нотолгоо, хариуцлага хэвээр байгааг онцолжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button