Нийгмийн

Тодруулга: Цагааннуур сумын сургууль 42 зуухтай, өвөлд ₮92 саяын мод түлж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ЕБС-ийн халаалтын асуудал жил бүр яригддаг. Өнгөрсөн жил Боловсролын сайд П.Наранбаяр тус сургуульд ажиллаж шинэ сургууль барих санхүүжилтийг Азийн Хөгжлийн Банктай хамтран шийдэж барилгын ажлыг эхлүүлнэ хэмээж байв. Гэтэл одоог хүртэл тус сургуулийн халаалт шийдэгдээгүй, шинэ сургуулийн ажил эхлээгүй байна.

Видео:

Энэ талаар сургуулийн захирал Ч.Оюунбадамаас тодруулахад "Шинэ сургууль барих тендер зарлагдсан ч барих компани олдоогүй санхүүжилт нь татагдсан. Ирэх оны төсөвт шинэ сургууль барих санхүүжилт суугдсан эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Манай сургууль нийт 42 зуухтай. ₮92 саяар мод авч зуухаа галлаж өвлийг давдаг. Мод нь хүрэхгүй байх асуудал гарна. Хүүхдүүд даарч ханиад хүрэх эрсдэл их байдаг.

Сургуулийн спорт заалны хана хазайсан нурах эрсдэлтэй болсон. 11-р сараас хүйтрэх учраас хүүхдүүд зааланд тоглох боломжгүй. Биеийн тамирын хичээлээ танхимаар орно. Заалнаас өөр хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс байдаг" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ногоон ой !?!?!
Ногоон ой !?!?!

Хайран ой мод! Хог түлээч!!!

Хорлоо
Хорлоо

Энх-амгалаан, чи энэ нутгаас 4 сонгууль дараалан сонгогдсон, ард иргэдийг нь 16 жил шахам Их Хуралд төлөөлж, Боловсролын сайдыг Монгол улсад хамгийн олон жил хашиж байгаа хүн!!! Алслагдсан нутгийн энэ хөөрхийлөлтэ хүүхдүүдийн төлөө юу хийсэн бэ?!!!

Зочиpн
Зочиpн
Reply to  Хорлоо

enhamgalan pop yuch hiihgui gudlaa. monhbaatar yum hiisen

Холбоотой мэдээ

Back to top button