Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: Эрчим хүчний хэлэлцээнд хүрэхгүй бол ОХУ-д цохилт өгч, өвлийн нөхцөл байдлыг хүндрүүлнэ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт /2026.09.23/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ Москвад анхааруулга өгсөн байна. Өвөл ойртож байгаа тул Украин болон холбоотнууд нь ОХУ-тай эрчим хүч болон халаалтын бүтцэд цохилт өгөхгүй байх тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа юм.

Тэгвэл Зеленский энэ талаар дэлхийн удирдагч нарын өмнө ярихдаа “Энэ өвөл хэцүүхэн өнгөрч магадгүй гэдгийг украинчууд ойлгож байгаа. Гэхдээ үүний хариуд бид ОХУ-ын хувьд ч мөн нөхцөл байдлыг хүндрүүлэхээс өөр сонголтгүй байх болно” гэжээ. ОХУ нь Украинаас илүү пуужингийн нөөцтэй, үүнийгээ ашиглан өвөл бүр Украины халаалт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд эрчимтэй цохилт өгдөг. Харин Украин алсын тусгалтай дронууд хөгжүүлж, энэ зун ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэр, боомтын дэд бүтэц, агуулахуудыг бөмбөгдсөн билээ. Украин тэдгээр дроноо ашиглан ОХУ-ын халаалт болон цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөх боломжтой.

Зеленский эрчим хүч, халаалтын дэд бүтцэд цохилт өгөхгүй байх тал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нөлөөлөх боломжтой гэжээ. Ши Жиньпин Ерөнхий Ассамблейд оролцоогүй ч гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахаар АНУ-д ирээн байгаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ингэж хуцаж байж Украиныг төр улсын хувьд газрын зургаас арчуулах нь дээ муу авилгачин. ОХУ одоо хүртэл тактикийн цөмийн зэвсэг хэрэглээгүйд америкийн цэргийнхэн хүртэл гайхдаг. НАТО 1990-ээд оны сүүлээр Югославийг бөмбөгдөхдөө ядууруулсан ураны бөмбөг ашигласан нь одоо хүртэл Сербийн ард иргэд цацраг идэвхэт бодисоос хамааралтай хорт хавдраар Европод тэргүүлж байна. Саяхан украинууд Чернобелийн атомын цахилгаан станцын нутагт хорлон сүйтгэх ажиллагаа хийхээр 10 мянган цэрэг бөөгнөрүүүлж байгааг украиныхан илчилж байна.

Холбоотой мэдээ

Back to top button