"Apple" компани iPhone-ийг шүүрч, булаан авсан тохиолдол автоматаар түгжигддэг функц хөгжүүлж байна
“Apple” компани iPhone утсыг шүүрч авсан тохиолдолд автоматаар түгжигддэг шинэ хамгаалалтын функцийг хөгжүүлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тус компани уг функцийг “AutoLock” гэж нэрлэсэн гэж “9to5Mac” сайт мэдээлсэн байна. “Apple” одоогоор “AutoLock” функцийг албан ёсоор танилцуулаагүй байгаа юм.
Утсыг нь шүүрч авсан эсэхийг найдвартай илрүүлэхийн тулд хэд хэдэн шалгуурыг зэрэг харгалзан үздэг систем тус компани хөгжүүлж байгаа аж. Ингэснээр түгжээг нь тайлсан iPhone-ийг эзнээс нь булааж авсан эсэхийг төхөөрөмж өөрөө тогтоох боломжтой болно. “9to5Mac”-ийн мэдээлснээр утсыг огцом булааж авах үед үүсэх хурдатгал, холбогдсон “Apple Watch”-тай холбоо тасрах, “Apple Watch”-тай тодорхой хугацаанд холбогдох боломжгүй байх зэрэг шинж тэмдгийг авч үзсэний эцэст автоматаар түгжих юм.
Мөн “Apple” утас санамсаргүйгээр түгжигдэхээс сэргийлэх хамгаалалтуудыг тусгаж өгч байгаа аж. Тухайлбал, биометрийн баталгаажуулалт амжилттай хийгдсэн байх, утас нь эзэмшигчийн ойр ойрхон очдог байршилд байх, нээлттэй байгаа апп дээр тодорхой үйлдэл хийж байх гэх мэт шалгуураар утсыг санамсаргүй түгжихээс сэргийлнэ.
Эх сурвалж: The Apple Post












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.